ЖИЛ БҮР 1,7 ИХ НАЯД БУЮУ 300-400 МВТ-ТАЙ ТЭНЦЭХ ЦАХИЛГААН СТАНЦ БАРИХ ХӨРӨНГИЙГ ХҮҮХДИЙН МӨНГӨ БОЛГОЖ ОЛГОДОГ

Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын үүрэг гүйцэтгэгч Л.Энх-Амгалан "Жил бүр 1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгөнд зарцуулдаг. Энэ нь 300-400 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц барих хөрөнгө.  Цаашид өрхийн орлогоос үл шалтгаалж, хавтгайруулж олгосон халамжийг ЗОРИЛТОТ БҮЛЭГТ нь хүргэх шаардлагатай байна.Өрхийн орлогоос үл шалтгаалсан, 40 орчим төрлийн хөтөлбөрийг хавтгайруулан олгож байна хэмээв. 

Хүүхдийн мөнгө тэтгэмжийг анх 2005 онд сар бүр 3000 төгрөгөөр олгож эхэлсэн бөгөөд 2005-2023 онд хүртэлх 18 жилийн хугацаанд нийт 7.2 их наяд төгрөг зарцуулжээ. 

0-18 насны хүүхдүүдийн мөнгөн тэтгэмжид хамрагдсан хувь хэмжээ: 

2005 онд 34%
2006 онд 70%
2007-2016 оны 6 сарыг дуустал 100%
2016 оны 7 сараас 60%
2017 онд 100%
2018 оны 3 сарыг дуустал 60%
2018 оны 4 сараас 80%
2019 онд 80%
2020-2022 онд 100%
2023 онд нийт хүүхдийн 91%

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хэмжээ: 

2005- 2007 оны хагас жил хүртэл сар бүр 3 000 төгрөг
2007 оны 07 сараас 2012 оны 09 сар хүртэл улиралд 25000 төгрөг
2012 оны 10 сараас 2019 оныг дуустал сар бүр 20000 төгрөг
2020 оноос сар бүр 100 000 төгрөгийг хүүхдийн мөнгөн тэтгэмжид зарцуулж байна. 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.