ТЭЦ-3-Д ГАРСАН ОСЛЫН УЛМААС 30 ГАРУЙ ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧИРЧ НИЙСЛЭЛЧҮҮД ЭНЭ ӨВӨЛ ХӨЛДӨХӨД ХҮРЧЭЭ

Дулааны гуравдугаар цахилгаан станцад гарсан ослын улмаас тус станцын үндсэн тоног төхөөрөмж болох трубин эвдэрч, 30 гаруй тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Тухайн төхөөрөмжийг манай улсад үйлдвэрлэх боломжгүй зөвхөн ОХУ болон БНХАУ-аас худалдан авах боломжтой аж. 

ОХУ  дайны нөхцөл байдлаас болж тухайн тоног төхөөрөмжийг нийлүүлэх боломжгүй гэдгээ мэдэгдсэн бол БНХАУ уг трубиныг үйлдвэрлэн нийлүүлэхэд наад зах нь 1 жил 6 сар шаардлагатай гэсэн урьдчилсан хариу өгчээ.

Ийнхүү ТЭЦ-3 станц ирэх өвөл хүртэл шаардлагатай трубиныг авч, суурилуулах боломжгүй болоод байна. Энэ нь ирэх хүйтний улиралд Монгол Улс эрчим хүчний хангамжийн ноцтой хүндрэлтэй тулгарах өндөр эрсдэлтэйг харуулж байна.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.