ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮНД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

2022.02.23
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулиар Хороог Монгол Улсын Ерөнхий сайд тэргүүлж, бүрэлдэхүүнийг Засгийн газар батлахаар заасан байдаг. 

Энэ хүрээнд өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар  Монгол Улсын Ерөнхий Сайд, Жендэрийн үндэсний хорооны даргаас өгсөн чиглэлийн дагуу бүрэлдэхүүнд, Орлогч даргаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Сайдыг, гишүүдэд Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга”, “Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга”-ыг тус тус нэмж орууллаа.
Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.