Нэг өдөрт хоёр айлын таван хүн угаартаж нас барлаа

2020 онд “Таван толгой түлш ХХК”-ийн үйлдвэрлэсэн шахмал түлш түлсэн гэр хорооллын айл, өрхүүдээс өглөө болоход л гэр бүлээрээ эсвэл цэл залуухан залуус, дөнгөж төрсөн нялхас гээд л тоолж барамгүй олон иргэн харамсалтайгаар нас барсан билээ. 


Намрын улирал болж сэрүүссэн өдрүүдэд айлууд шахмал түлш хэрэглэж эхэлсэн. Гэтэл өнгөрсөн шөнийн дотор гэртээ унтаж байсан таван иргэн угаартаж нас  барлаа. 

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 22  “Хилчин тоотод хүн нас барсан байна” гэсэн мэдээллийг 09-р сарын 06-ны 10:46-д авч шалгахад тус тоотод суух эрэгтэй 24 настай Ч.Б, талийгаачийн эхнэр болох эмэгтэй 23 настай Э.Т, нар ил харагдах гэмтэл шархгүй, угаартсан байдалтай нас барсан байна. 

Эх сурвалжийн мэдээллээр, Монгол гэрт зуухны яндангаа авч, өрхөө бүтээсэн, угаар мэдрэгчгүй байсан гэх. 

Мөн тус дүүргийн 33-р дугаар хороонд оршин суух хаягтай  “Тахилтын дугаар тоотод эрэгтэй 53 настай Д.А, эрэгтэй 45 настай Л,  эрэгтэй 48 настай А.Б, нарын нийт гурван хүн ил харагдах гэмтэл шархгүй, угаартсан байдалтай нас баржээ.

Одоогоор уг угаартаж нас барсан хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст материалжуулан шалгаж байна. Иймээс иргэд та бүхэн аюулгүй байдлаа хангаж, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж утаа мэдрэгчийг байнгын ажиллагаатай байлгах болон агааржуулалтаа сайжруулахыг анхааруулж байна. 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.