“Мон Вет Торговля” ХХК-ийн захирал Б.БАДАМЖАВ: Бидэнд итгэсэн компаниудад итгэл хайрласан өдөр байна

“Мон Вет Торговля” ХХК-ийн захирал Б.БАДАМЖАВ: Бидэнд итгэсэн компаниудад итгэл хайрласан өдөр байна

Төрийн дээд одон “Алтангадас”-аар энгэрээ мялаалгасан онцгой өдөр тохиож байна. Тэртээх 40 жилийн өмнө 1985 онд Гурилын компанийн лабораторид лаборантаар ажлын гараагаа эхлүүлж байлаа. 

Одоо Хөдөө аж ахуйн Мал эмнэлгийн салбарт хувийн бизнесээ хөгжүүлж,  ОХУ-ын Микро-плюс, Биоиндустрия, Солонгосын Woogene B&G компаниудын албан ёсны дистрибютер болжээ. Бидэнд итгэсэн компаниудад ч итгэл хайрласан сайхан зүйл тохиож байгаад маш их баяртай байна. 

Манай компанитай хамтран ажилладаг бүх хүнд баярлалаа. Тэнгэрийн оронд байгаа аавдаа баярлалаа. Мөн үргэлж дэмждэг ээж, ах, эгч, дүү нар болон хань үр хүүхдүүддээ баярлалаа.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.