УВАЙГҮЙ Б.УНДАРМААГИЙН БАЛАГ ҮРГЭЛЖИЛСЭЭР

Хөгжлийн банкнаас өчнөөн тэрбумаар өөрсдийн хамаарал бүхий компаниудад зээл гаргуулан дампууруулах хэмжээний  эрсдэлд оруулаад байгаа билээ.Ямартай ч банк асуудлаа гаргаж ирэн чанаргүй зээлдэгч болоод байгаа компаниудыг эхнээс нь залан бусдыг нь хуулийн байгууллагаар шалгуулахаар ажиллаж байна. Энэхүү асуудалтай ЖДҮ-н сан буюу одоогийн Жижиг, дунд үйлдвэрийн газар үүд хаалгаа барих хүндрэлтэй нөхцөл үүсээд байгаа аж.

ЖДҮ-н сан 2009-2020 онд нийт 400 гаруй тэрбум төгрөгийн зээлийг аж, ахуй нэгжүүдэд олгосон бөгөөд үүний 240 гаруй тэрбум төгрөг нь чанаргүй зээл байжээ. Аж, ахуй нэгжүүд зээлээ эргэн төлөхгүй удаашруулж буйгаас эргэлтийн хөрөнгөгүй болж үйл ажиллагаа нь ийнхүү хүндэрчээ.

Тиймээс Жижиг, дунд үйлдвэрийн газар нь 2020 онд “Бичил зээлийн багц”-ын ангиллын 249 төсөлд, 22.9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон ч 2021 онд зээл огт гаргаагүй .

2021 онд зээл олгоогүй ч нийт 25 тэрбум төгрөгийн зээлийн буцаан олголтыг сандаа төвлөрүүлжээ. Энэхүү төвлөрүүлсэн мөнгийг Сангийн яам өрөндөө авснаар эргэх хөрөнгөгүй данс нь хоосорсон аж. Хамгийн анхаарал татахуйц асуудал нь 240 гаруй тэрбум төгрөгийн 30 хувийг “Бишрэлт” группийн эзэн  Б.Ундармаа дангаараа авч эргүүлэн төлөөгүй явдал байгаа юм.

Эрх мэдэл албан тушаалаа ашиглан ЖДҮХС-аас  хөнгөлөлттэй нөхцлөөр зээл гаргуулан хувьдаа завшсан түүнийг шүүхээс 40 сая төгрөгийн торгох ялаар шийтгэсэн. Мөн  Капитал банкандаа Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сан, төрийн сангийн нийт 340 орчим тэрбум төгрөгийг хав дарж байгаад  дампууруулсан, Хөгжлийн банкнаас зээл аван эргүүлэн төлөөгүй. 

Энэ мэт хүндрэлтэй асуудлаас болон Жижиг, дунд үйлдвэрийн газрыг корпораци болгон өөрчлөх асуудал Засгийн газар дээр яригдаад эхэлсэн. Гэвч нөхцөл байдал маш хүндэрсэн тул цаашид тогтвортой үйл ажиллагаагаа явуулж чадахгүй байх вий гэсэн айдас хаа хаанаа байгаа нь нууц биш. 10 жилийн хугацаанд олгосон зээлийнхээ 50 хувь буюу 240 гаруй тэрбум төгрөгийг улстөрчдийн оролцоотой алдсан бөгөөд эргүүлэн татаж чадаагүй. 2023 он хүртэл тус мөнгийг үе шаттайгаар авах төлөвлөгөөтэй байгаа ч зээлээ өгөх аж, ахуй нэгж байхгүй зарим нь дампуурсан гэх. “Хөгжлийн банк” , ЖДҮ аль алийг нь эрх мэдэл бүхий улстөрч, албан тушаалтнууд үгсэн хуйвалдаж өөрсдийн эрх ашгийн төлөө дампуурлын ирмэг рүү түлхсээр.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.