25 April 2020
10 mins read
159k Views
Юуны өмнө Номин Лифт салбарын 20 жилийн ойн баяр болж байна. Танд болон танай хамт олонд баяр хүргэе. Номин Лифт салбарын анх байгуулагдаж байсан үеийг одоотой харьцуулвал хэр өөрчлөлтүүд гарсан байна вэ? Баярлалаа. Номин лифт салбар 2004 оны 5 сард нэг механик инженер, нэг электроник инженер, нэг хэсгийн ахлах гэсэн 3 инженертэйгээр лифт, урсдаг шатны чиглэлээр үйл ажиллагаагаа эхэлж байсан. Одоогийн байдлаар манайх 70 орчим хүний бүрэлдэхүүнтэй Монгол Улсад нийтдээ 800 гаруй лифт, урсдаг шат, кран өргөхийн чиглэлийн тоног төхөөрөмжүүдийг импортлон оруулж ирсэн байна. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд манай хамт олноос магистр доктор зөвлөх болон мэргэшсэн зэрэг 20 гаруй инженерүүд төрөн гарсан. Номин Лифт салбарын хувьд хамтарч ажилладаг олон улсын байгууллагуудынхаа талаар мэдээлэл өгнө үү. Манай компани 2004 оноос лифтний чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлээд 2005 оноос Shanghai Mitsubishi elevator компанитай албан ёсны дистрибьютер гэрээ байгуулсанаас хойш 19 дэх жилдээ хамтран ажиллаж байна. Shanghai Mitsubishi elevator компанийн хувьд Ази тивдээ сүүлийн 20 жилд тэргүүлэгчээр олон улсын хэмжээнд эхний 5 байранд ордог шилдэг компани юмаа. БНХАУ-ын лифтны олон арван компаниас цор ганц улсын үйлдвэр бөгөөд японы Mutsubishi компанитай хамтарсан үйлдвэр юм. Тус компани нь литфний үйлдвэрлэлд олон арван шинэлэг технологи анхдагчаар нэвтрүүлсэн тул тэдгээрээс 3 н амжилт нь геннис номонд бүртгэгдсэн байдаг. Shanghai Mutsibishi Elevator компани нь жилд 100 мянга орчим лифт, урсдаг шатыг үйлдвэрлэдэг тул үйлдвэрлэх хугацаа 70 - 90 хоног байдаг. Мэдээж хэрэг бүтээгдэхүүний чанар, хийцийн хувьд онцгой байдаг нь өндөр үнэтэй байхад нөлөөлдөг байх. Иймээс бид зах зээлийн байдлыг мэдэрч БНХАУ н Делфар компанитай сүүлийн 9 жилийн турш хамтран ажиллаж байна. Манайд хэрэгжиж буй төслийн хугацаа санхүүгийн байдлаас хамаарч бид дээрх компаниудтай хамтран ажилласанаар Монгол улсынзах зээлд тодорхой байр суурь эзэлж амжилтанд хүрлээ. Хамтран ажилласан томоохон төслүүдээсээ дурдвал? 20 жилийн хугацаанд бид NCD Группийн Ривер Гарден, Гарден Сити, Өнөр Хороолол, Шангрила зочид буудал, Хүннү 2222 хотхон, Сансар Гарден, Хурд Групп, Седар Сити хотхон, Нийслэл худалдааны төв, Содон хороолол, Богд Вилла, гэх мэт төслүүдтэй ажилласан байна. Мөн УИД-ийн дахин сэргээх бүтээн байгуулалтад манай хамт олон оролцсон. Зөвхөн Улаанбаатар хотод гэлтгүй орон нутагт ч бид ажилладаг. Жишээ нь: Өвөрхангай аймаг Хужирт сум, Говьсүмбэр аймаг, Дархан, Эрдэнэт, Ховд аймаг гэх мэт орон нутгийн бүтээн байгуулалтанд оролцож байна. Мөн угсралтын дараах засвар үйлчилгээ болон сэлбэг тоног төхөөрөмж нийлүүлж бүрэн бүтэн хариуцаж сар болгон тогтмол үзлэг оношилгоонд хийж ажилдаг. Дэлхийн томоохон байгууллагуудтай албан ёсны эрхтэйгээр хамтран ажиллахад эксклюсив гэрээ заавал хийдэг үү эсвэл Монгол талаас ямар нэгэн шаардлага хангах ёстой байдаг уу? БНХАУ-ын ихэнх том брэндүүд заавал томоохон шаардлагуудыг хангахыг шаарддаг. Тэрхүү томоохон шаардлагууд нь хүн ам болон улсын хөгжилөөс хамаараад манай Европ болон японы олон улсад нэрд гарсан томоохон компаниудтай хамтран ажиллах хүсэлт тавьж судалгаа хийсэн боловж манай улсын зах зээлийн эрэлт хэрэгцээ нийлүүлэлтийн хэмжээнээс болж бидэнд онцгой эрх өгөхөөс татгалзсан юм. Иймд бид тухайн компаний бүс болон мужийг хариуцсан салбар компаниудтай хамтран ажиллах боломж л олддог. Иймээс онцгой эрхийг шууд авах боломж хязгаарлагдмал байдаг. Лифт ашиглах хугацаа олон улсад хэдэн жил байдаг вэ? БНХАУ-ын стандарт бол 20 жил байдаг. Лифтны үйл ажиллагаа хэвийн ч гэсэн дахин шинээр солиод явдаг. Яагаад гэвэл энэ мөнгийг улсаас нь хариуцдаг. Харин МУ-д 20 жил болсон лифтээ засаад дахиад 10 жил гэж явдаг. Орон сууцны байрны хувьд СӨХ нь хариуцаж байгаа учраас шинэчлэх, засвар хийхэд санхүүгийн хувьд хүндрэлүүд их гардаг. Яагаад гэвэл 1 байр 10 лифттэй гэж үзвэл СӨХ-өөс 1 тэрбум төгрөгийг лифтний засвар үйлчилгээ, шинэчлэлд зарцуулна гэж байхгүй шүү дээ. Бусад лифтний салбар компаниудаас Номин лифтний ялгарах онцлог нь юу юм бэ? Бид өөрсдийн угсарч суурилуулсан лифт, урсдаг шатны хувьд гурваас таван жилийн хугацаанд үйлдвэрлэгч компаниас мэргэжилтэн урьж хамтарсан үзлэг шалгалт хийж тухайн лифтний аюулгүй ажиллагаа зайлшгүй хийгдэх засвар үйлчилгээ солих эд ангиудыг нарийвчлан тогтоож акт үйлддэг. Мөн техникийн үзлэгийн дүгнэлтээс үндэслэн түргэн элэгдэлтэй сэлбэг болон зайлшгүй шаардагдах сэлбэгийн нөөцийг бүрдүүлэн ажиллаж байгаа нь лифт урсдаг шатанд тохиолдох эвдрэл гэмтэлийг шуурхай засварлахад онцгой үр дүн өгдөг. Өөрсдийн инженер техникийн ажилтныг хагас жил тутамд мэргэжилийн сургалтанд хамруулж зохион байгуулж байгаа нь хүн бүхэн мэдлэг чадвар дадлага туршлагыг нэмэгдүүлдэг нь үр дүнгээ өгдөг чухал арга хэмжээ болдог. Бид үйлдвэрлэгч байгуулагатай байнгын тогтмол харилцаа тогтоож техникийн онлайн тусламжийг хүссэн цагтаа авч байгаа нь лифт урсдаг шатанд тохиолддог гэмтэл зогсолтыг арилгахад чухал нөлөөгөө өгч байна. Дээрх 3 зүйлс нь манай хамт олны ажил амжилттай явж байгаагийн суурь нь болдог гэж бодож байна. Монголын зах зээл дээр импортоор ирж байгаа лифтний бараг 95 орчим хувь нь БНХАУ орж ирж байгаа. Лифтний хаалга нь өөрөө өдөрт бараг хэдэн зуун онгойдог шат нь өдөрт хэдэн мянган удаа эргэдэг. Тэрийг байнгын тогтмол сервис үйлчилгээгээр хангана гэдэг хамгийн чухал зүйл юм. Манай компанийн хувьд Монголд эхний 5-д орох хэмжээний том засвар үйлчилгээ хийдэг багтай. Яагаад давуу тал гэж байгаа вэ гэхээр зарим компаниуд манайх шиг ийм олон хүнийг засвар дээрээ ажиллуулж чаддаггүй. Манайх бол яг 17 хүн зөвхөн сервис үйлчилгээ хариуцаж явдаг гэсэн үг. Номин Холдинг компанийн 30 жилийн ойгоор “Номин Лифт” салбар шилдэг хамт олноор шалгарч байсан. Энэхүү шагналыг авахад ямар хүчин зүйлс нөлөөлсөн гэж та харж байна вэ? Маш олон салбар компаниуд дундаас шилдэгийн шилдэг компаниар шалгарч байсандаа бид их баяртай байсан. 2022 онд дэлхий нийтийг хамарсан цар тахал дуусч байсан үе. Тухайн үед манай компанийн хувьд орон тооны цомхотгол хийгээгүй яг багаараа ажиллаж байсан. Зарим үед барилга дээрээ 14 хоног ч байрлаж байсан үе бидэнд бий. Баг хамт олон тогтвор суурьшилтай ажиллах, багаараа гүйцэтгэсэн ажлын үр дүн гээд олон хүчин зүйл нөлөөлсөн. Танай компанийн дараагийн жилүүдэд төлөвлөж байгаа томоохон ажлууд юу вэ? Мөн Номин лифт салбарын алсын харааг та бас хэрхэн харж байгаа вэ? Монгол Улсад 45-50 давхрууд эхнээсээ баригдаж эхэлж байна. Манай компанийн хувьд томоохон төслүүдтэй цаашид хамтарч ажиллаад зогсохгүй Улаанбаатар хотын авто замын түгжрэлийн гол асуудал болох зогсоолын төслүүдэд оролцоно гэж төлөвлөж байна. Борлуулалтын дараах үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү. Манай компанийн хувьд 17 засвар үйлчилгээний ажилтантай. Тэдгээр нь хотын бүсчлэлээр хуваан ажилладаг. Номин дуудлагын төвийн 18002888 дугаараар 24 цагийн дуудлага авдаг. Хотын түгжрэлээс хамаараад нэг дуудлага дээр 2-3 цагийн дотор очно. Гэхдээ нэг буруу ойлголт байдаг. Лифт дотор хүн гацсан үед дуудлага өгөх нь өрөөсгөл ойлголт. Лифт дотор хүн гацах юм бол заавал тухайн объектын лифтчин болон ашиглалт хариуцсан механикч хүн аюулгүй байдлыг хангаад, хүнээ гаргаад өөрийн хэмжээнд арга хэмжээ аваад болохгүй бол дуудлагын төвд хандах ёстой байдаг. Хүмүүс лифтний хаалгыг зүгээр энгийн хаалга гэж боддог. Гэтэл лифт гацаж байгаа тохиолдлын бараг 90% нь хаалганаас нь болж байдаг. Орчин үеийн лифтнүүд хаалга бүрэн хаагдаагүй эрсдэлтэй, аюултай нөхцөл байдалд ороход шууд автоматаар зогсчихдог. Жишээ нь лифт ажиллаж байгаа үед хүчээр онгойлговол шууд аюул гээд зогсоно гэсэн үг. Энэ болгоныг манайхан мэдэхгүй байгаа. Лифтны зөв зохистой хэрэглээний талаар мэдлэг мэдээлэл дутмаг байх нь аргагүй л дээ бид лифт ашиглаад 40 жил ч болоогүй байна шүү дээ. Мөн жил болгон лифт дээр магадлагаа хийлгэж байгаа. Манайх 650 гаруй лифт урсдаг шатан дээр ажилладаг байлаа гэхэд 100-200 гаруй компанид танай магадлагаа ирэх сард дуусч байна гээд хүсэлт өгнө. Тэдгээр компаниуд манайхаар ч шалгуулж болно эсвэл өөр газраар хийлгэж болдог. Гэхдээ засвар үйлчилгээ, засч шинэчлэх ажлуудаа ихэвчлэн манайхаар хийлгүүлдэг. Лифтны салбар өөрөө 30 жил ч хүрээгүй байна гэж та сая дурдлаа. Хүний нөөц боловсон хүчний чадавхиа хэрхэн сайжруулж анхаардаг вэ? Манай компанийн хувьд Shanghai Mitsubishi, Schindler Elevator, Delfar Elevator зэрэг дэлхийн томоохон компаниудад 20 жилийн хугацаанд 40 гаруй ажилтнуудаа сургасан байна. Яг өнөөдрийн байдлаар эдгээр хүмүүсээс 16 хүн ажиллаж байна. Манай хамт олон бол Монгол Улсад лифтны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын дунд тэргүүлэгчдийг эгнээгд багтдаг гэдэгт би итгэлтэй байна. Мэргэжлийн инженер, мэргэшсэн инженер, доктор инженерүүд бий. Манай хамт олны 70-80% нь 5 с дээс жил ажилласан болохоор туршлагатай чадварлаг хамт олон. Мөн зөвхөн лифт гэлтгүй сэрээт өргөгч, кран, барилгын подъем гэх мэт өргөн тээвэрлэх машин механизмийн салбарт өргөн хүрээгээр ажиллаж байгаа нь бидний арга чадвар туршлага нэмэгдэхэд ихээхэн түлхэц болж байна. . Өндөр эрсдэлтэй салбар гэдэг утгаараа эрсдлээс хэрхэн сэргийлж, арга хэмжээ авдаг вэ? Барилгын салбарт тэр тусмаа Өндөрт ажиллаж байгаа ажилчдын хувьд өглөө болгон өндрийн бүсийг шалгах, бүх аюулгүй байдлын хэрэгслүүдээ шалгахгүй бол бид нар бүрэн ашиглалтад ороогүй барилга, байшин дээр ажиллаж байгаа учир өндөр эрсдэлтэй. Бид ХАБЭА хүрээнд аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавин ажиллаж байгаа нь 20 жилийн хугацаанд ямар нэгэн осол эндэгдлээс хол байж чадсан маш том амжилт бөгөөд энэ нь манай ажилчдын өөрсдөө болон бусдыг хүндэтгэх нөхдөө хамгаалах гэсэн хариуцлагаухамсарын хэмжүүр болж байгаа юм. Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний 98 жилийн ойн хүрээнд та салбарынхандаа баярын мэндчилгээ дэвшүүлнэ үү. Манай хамт олон жил бүр бэсрэг наадам зохион байгуулж өргөн дэлгэр тэмдэглэдэг. Барилгын салбарт ажиллаж байгаа бидний хувьд хүсэн хүлээдэг баяр шүү дээ. Тиймээс Монгол Улсын барилгын салбарт зүтгэж яваа нийт хүмүүстээ 98 жилийн ойн баярыг манай хамт олны зүгээс дэвшүүлж хамтдаа Монгол улсаа хөгжүүлье. Та бүхэн минь сайхан баярлаарай.