“ НОМИН ХОЛДИНГИЙН” СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮРИЙГ ХУЛГАНА ЖООМНЫ ҮҮР ГЭВ ҮҮ ???

Монголын хамгийн олон худалдан авагчидтай анхны сүлжээ дэлгүүрүүдийн нэг бол Номин.

 Тус дэлгүүрийн үйлчилгээ, үнийн зөрүүтэй холбоотой багагүй шүүмж сошиалд хөвөрдөг. Тэгвэл нэгэн иргэн Халдвартад байрлах Номин сүлжээ дэлгүүрт хулгана арзаганаж байгаа талаар өөрийн цахим хуудаснаа бичжээ. 

Өлзийбат Булган гэх нэртэй цахим сүлжээ хэрэглэгчид өөрийн цахим хуудаснаа “Номин супермаркет Шагдарсүрэнгийн Баярсайханы сүлжээ дэлгүүр гэж сэжгийн газар байна аа. Хавар Чулуун овооны Номингоор үйлчлүүлж байтал баахан жоом. Зохион байгуулагч дуудаад хэлтэл “уучлаарай муучлаарай дахиж ийм алдаа гаргахгүй” гээд 2 хүүхдэд маань бэлэг өгөөд тонголзоод гүйгээд байхаар нь яршиг даа гээд өнгөрөөлөө. Хариуд нь дахиж үйлчлүүлээгүй. 

Тэгтэл дөнгөж сая Халдвартын Номин дотор хулганууд нь арзаганаж байна. “Хүүе ээ ямар заваарсан юм бэ,би танайхаас өдөр бүр хүнсээ цуглуулдаг,юу болж байна аа энэ чинь одоо арга хэмжээ аваач ээ” гсэн намайг нохой хуцсан чинээ ч тоож бгаам алга худалдагч кассууд нь. Яанаа одоо,яасан хэцүү хорвоо вэ,90 хувь нь хүнс биз дээ энэ Номин чинь. Би ч одоо дүүрч ээ дүүрч.Энэ хүүхдүүд шар өвчин тусвал тэгээд элэг дуусаа” гэжээ.

Мөнгө олж байвал эрүүл ахуй, ариутгал зэргийг тус дэлгүүр хийдэггүй байх вий гэх хардлага иргэдэд төрөөд байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.