СЭТГҮҮЛЧ Р.САРУУЛТӨГС ӨНӨӨДӨР ХЗДХ-ИЙН САЙД АСАН, УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЭНХБАЯРЫГ ШАЛГУУЛАХААР АТГ-Т ХАНДЛАА

Түүний бичсэн “ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр хятадуудаас авлига авсан уу, Б.Энхбаяр сонгуулийн мөнгөө хятадуудаас босгосон уу” зэрэг асуудал хөндсөн нийтлэл УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг эмзэглүүлж, тэрбээр сэтгүүлчийг “нүүрсний машинтай нөхдийн нэг” хэмээн гүтгэсэн нь сэтгүүлч, улстөрч хоёрын дунд асуудал үүсгээд байгаа билээ. 


Сэтгүүлч Р.Саруултөгсийн АТГ-д хүргэсэн баримтууд дунд Б.Энхбаярын ХЗДХ-ийн сайд байхдаа гаргасан Албан даалгавар байгаа юм байна. 


Энэхүү Албан даалгавартаа Б.Энхбаяр нь ХЗДХ-ийн сайдад олгогдоогүй, албан тушаалын бүрэн эрхэд тусгагдаагүй зүйлийг тусгаж, хоёр компанийн өмчийн маргааны дундуур шууд оролцож, шүүхийн шийдвэргүйгээр маргаантай өмчийг нэгнээс нь авч нөгөөд нь олгох асуудлыг тэмдэглэсэн аж. Тиймээс ХЗДХ-ийн сайд асан Б.Энхбаяр нь Монгол Улсын шүүхийн байгууллагаас давуу эрх эдэлж, шүүхийн шийдвэргүй өмчийн маргааныг дур зоргоороо шийдсэн. Энэхүү шийдвэрийг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, өөрт олгогдоогүй эрх мэдлийг хэрэгжүүлж гаргасан. Бусдад давуу байдал олгосон гэж үзсэн сэтгүүлч АТГ-д хандаад байна. Үүссэн маргааныг эргэн сануулахад, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр нь 2024 оны нэгдүгээр сарын 16-нд сахилга бат, дэг журмыг чангатгах Албан даалгавар гаргаж, УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан болон ХХЕГ-ын дарга Х.Лхагвасүрэн нарт хууль бус даалгавар биелүүлэхийг үүрэгдсэн байдаг. Энэхүү албан даалгаварын цаана хотын төвд байрлалтай “Аюуд” тауэр оффисийн барилгыг булаацалдсан өндөр мөнгөн дүнтэй, хоёр компанийн маргаан байсан бөгөөд Б.Энхбаяр асуудлыг Хятадын хөрөнгө оруулалттай “Хуашенконстракшн Монгол” компанийн талд зогсож, шүүхийн шийдвэргүйгээр өмчийг өгсөн асуудал нуугдаж буй юм.

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.