СӨХ-НЫ ХАРИУЦЛАГАГҮЙ БАЙДЛААС ҮҮДЭН БЯЦХАН ҮР 7 ДАВХРААС УНАЖ, ЭНДЛЭЭ

Дэндүү харамсалтай Алхам тутамдаа аюул эрсдэл дүүрэн , амьд явах баталгаагүй , амьдрах орчин нөхцөл ядмагхан нийгэмд бидний хойч үе амьдарсаар л байна. Ганц СӨХ-ын хариуцлагагүй байдлаас болж 3-4 насны бяцхан хүү гэр бүлээсээ үүрд явлаа. Тухайн 86-р байрны хоёр лифт нь хоёр жил ажиллаагүйг оршин суугчид хэлсэн юм.

  

Харин уг харамсалтай хэрэг явдал гарсны дараа тухайн лифт АЮУЛТАЙ гэсэн тууз наасан нь даан ч хожимдов. Магадгүй хэд хоногийн өмнө тууз наасан бол хэд хоногийн өмнө лифтээ янзалсан бол Нэг бяцхан зүрх өнөөдөр гэр бүлтэйгээ амь мэнд байх байлаа.

 

Бүтэн хоёр жил яагаад ийм аюултай лифтээ янзлаагүй байж иргэдээсээ СӨХ-ийн мөнгө нэхдэгээ тайлбарлах хэрэгтэй. Ямар нэг байдлаар харамсалтай хэрэг явдал болсны дараа л хариуцлага яригддаг нь даан ч харамсалтай.



                                                      Гэр бүлд нь гүн эмгэнэл илэрхийлье 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.