ХОККЕЙН СЕКЦИЙН ТАМИРЧИД АНХ УДААГАА ӨӨРСДИЙН МӨСӨН ТАЛБАЙ ДЭЭР БЭЛТГЭЛ, СУРГУУЛИЛТАА ХИЙЛЭЭ

Өнөөдөр МОХС дээр тус сургуулийн түүхэнд онцлох үйл явдал тохиож байна. Манай сургуулийн хоккейн секцийн тамирчид анх удаагаа өөрсдийн мөсөн талбай дээр бэлтгэл, сургуулилтаа хийлээ.

Бяцхан хоккейчид маань энэхүү өдрийг тэсэн ядан хүлээж байсан бөгөөд мөсөн талбайн бүтээн байгуулалтын ажлын явцыг ихэд анхааралтай ажиглаж байсан юм. Ялангуяа, мөсөн талбай дээр хоккейн 2 хаалгыг байрлуулах явцад хүүхдүүдийн төдийгүй томчуудын сэтгэл ихээр хөдөлсөн билээ. 

Ийнхүү залуу хоккейчиддаа болон дасгалжуулагч багш нартаа бэлтгэл сургуулилт болон цаашдын тэмцээн, уралдаанд нь өндөр амжилт хүсье!

Сегодня в Совместной Монголо-Российской школе произошло историческое событие: впервые в истории школы тренировка секции хоккея состоялась на своей хоккейной коробке.
Наши маленькие хоккеисты очень ждали этого и нетерпением наблюдали, как строилось это спортивное сооружение, как заливали лёд. Особый восторг испытали и взрослые, и дети, когда на льду появились настоящие хоккейные ворота. 
Мы желаем нашим хоккеистам и их наставникам эффективных тренировок уже на своём льду, удачных хоккейных матчей и ярких побед!

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.