ТАНИЛЦ : “СОНГИНЫ ФРАКЦ” БУЮУ Д.СУМЪЯАБАЗАР , Х.НЯМБААТАР НАРЫН “СУГАНЫ ҮС”-НҮҮДИЙГ ТАНИЛЦУУЛЬЯ , ТЭД УЛААНБААТАРЫГ УДИРДАЖ БАЙНА !
ТАНИЛЦ : “СОНГИНЫ ФРАКЦ” БУЮУ Д.СУМЪЯАБАЗАР Х.НЯМБААТАР НАРЫН “СУГАНЫ ҮС”-НҮҮДИЙГ ТАНИЛЦУУЛЬЯ ТЭД УЛААНБААТАРЫГ УДИРДАЖ БАЙНА ! - Улаанбаатар хотын захирагчийн Ажлын албаны дарга бөгөөд Ерөнхий менежер М.Баяраа М.Баяраа Х.Нямбаатарыг СХД-ийн ИТХ-ын дарга байх үед буюу 2013-2016 онд СХД-ийн Боловсролын хэлтсийн даргаар ажиллаж байлаа. Харин 2017 онд Д.Сумъяабазар УУХҮ-ийн сайд болмогцоо тойргоосоо М.Баярааг дэргэдээ татаж УУХҮЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга болгож суга дэвшүүлж байв. Харин Хотын дарга болсныхоо дараа М.Баярааг Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргаар томилж, 2022 онд Улаанбаатар хотын захирагчийн Ажлын албаны дарга бөгөөд Ерөнхий менежер болгосон. - Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг Г.Батзориг Нийслэлийн газрын албанд мэргэжилтнээр ажиллаж байгаад 2019 онд СХД-ийн Газрын албаны даргаар томилогдсон. Улмаар 2020 онд Нийсэлийн газар зохион байгуулалтын албаны орлогч дарга, 2021 онд дарга болж дэвшсэн. Г.Батзориг Хэнтий аймгийн уугуул бөгөөд Х.Нямбаатарын “Татаас”-аар Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны дарга болж томорсон гэгддэг. - “Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын дарга Ц.Баттөр Х.Нямбаатарыг СХД-ийн ИТХ-ын дарга байх үед буюу 2013-2016 онд СХД-ийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн даргаар нь ажиллаж байсан. Улмаар 2017-2020 онд Х.Нямбаатарын зөвлөхөөр ажилласан. Харин 2020 онд СХД-ээс НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож, “Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл”-ийн даргаар давхар ажиллаж эхэлсэн. - Нийслэлийн замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан Г.Баярсайхан 2016-2018 онд СХД-ийн Өмч, газрын харилцааны албаны даргаар ажиллаж байсан. Дараа нь 2019 онд Нийслэлийн газрын албаны орлогч даргаар томилогдож, 2020 оноос Нийслэлийн замын хөгжлийн газрын даргаар ажиллаж буй. - Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар С.Жавхлантбаатар Х.Нямбаатарыг СХД-ийн ИТХ-ын дарга байх үед СХД-ийн Замын цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан. Өнгөрөгч 2022 оны арванхоёрдугаар сард Нийслэлийн нийтийн тээврийн газрын даргаар томилогдсон. Өдгөө “ногоон автобус”-ны тендерийн хэрэгт шалгагдаж буй. - Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ч.Сайханбаяр Ч.Сайханбаяр 2008-2010 онд СХД-ийн Засаг даргаар ажиллаж байсан. Түүнээс хойш Нийслэлийн нийтийн тээврийн газрын даргаар ажиллаж байгаад өнгөрсөн оны арванхоёрдугаар сард С.Жавхлантбаатарт халаагаа өгсөн. Тэгмэгцээ Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргын суудалд сэлгэн томилогдсон. - Улаанбаатар хотын шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн дарга Ц.Банзрагч Ц.Банзрагч СХД-ийн Залуучуудын хөгжлийн төв, СХД-ийн ЖДҮДТ-д даргаар ажиллаж байсан. Өнгөрсөн онд Улаанбаатар хотын шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн дарга болж дэвшсэн. - Нийслэлийн хөдөлмөр, нийгмийн халамжийн газрын дарга Б.Мөнхбаяр СХД-ийн Хөдөлмөр, нийгмийн халамжийн үйлдчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байсан. - Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга Г.Цэргийнхүү Г.Цэргийнхүү СХД-ийн Цагдаагийн газрын даргаар 2021 он хүртэл ажилласан. Улмаар 2022 онд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргаар томилогдсон. - Нийслэлийн зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хорооны дарга Б.Сэргэлэнбаатар Х.Нямбаатарыг СХД-ийн ИТХ-ын дарга байх үед буюу 2013-2016 онд Ажлын албаных нь мэргэжилтнээр нь ажиллаж байсан. Улмаар 2016 онд Х.Нямбаатарыг УИХ-ын гишүүн болмогц Зөвлөхөөр нь ажиллаж эхэлсэн. 2020 онд СХД-ээс НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. - Нийслэлийн Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү Ц.Төрхүү 2012-2016 онд СХД-ийн Засаг даргын орлогчоор ажилласан. Улмаар 2016 онд СХД-ийн НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож, УСУГ-ын даргын албыг давхар хашиж эхэлсэн. - Нийслэлийн хот тохижилтын газрын дарга Б.Мөнхцэцэг Б.Мөнхцэцэг 2009-2016 онд СХД-ийн 25-р хорооны Засаг даргаар, 2016-2020 онд СХД-ийн ИТХ-ын даргаар ажилласан. 2020 онд СХД-ээс НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. - Нийслэлийн оюуны өмчийн газрын дарга Г.Элбэгсайхан Г.Элбэгсайхан Х.Нямбаатарыг 2020 онд Хууль зүй, дотоод хэргийн сайд болсноос хойш 2021 оны аравдугаар сард хүртэл Хууль зүй, дотоод хэргийн Дэд сайдаар ажиллаж байсан. - Нийслэлийн өмчит “Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦХ” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Тэмүүжин Л.Тэмүүжин 2016 оноос хойш СХД-ийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж буй. - “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХЗ-ийн Гүйцэтгэх захирал Н.Баярчимэг Ж.Сандагсүрэнг СХД-ийн Засаг дарга байх үед Орлогчоор нь ажиллаж байсан. Мөн Д.Сумъяабазарыг Хотын дарга болсны дараа Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогчоор нь ажиллаж байсан. - Нийслэлийн бодлогын судалгаа, шинжилгээний төвийн дарга Р.Дагва Р.Дагва 2010-2016 онд СХД-ийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан. Улмаар 2016, 2020 онд СХД-ээс НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж буй. - “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн Гүйцэтгэх захирал М.Говьсайхан М.Говьсайхан 2016-2020 онд СХД-ийн ИТХ-ын төлөөлөгч, УИХ-ын гишүүн Н.Учралын зөвлөхөөр ажиллаж байсан. Улмаар 2020 онд СХД-ээс НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож, “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирлын албыг давхар хашиж эхэлсэн. Эдгээр эрхмүүд өдгөө Х.Нямбаатар Д.Сумъяабазар нарын “Суганы үс” байсныхаа төлөө албан тушаалаар шагнагдаж нийслэлийг удирдаж буй аж... Мэдээллийн эх сурвалж : Ergelt.mn
2 Сэтгэгдэл