НУТГИЙНХАНДАА ГОМДОЛЛОЖ СУУДАГ С.ЖАВХЛАН НАМЫН УДИРДЛАГУУДАД Ч ТУНЬСАН НЬ НӨХӨН СОНГУУЛИАС БОЛСОН УУ

Жилийн өмнө буюу өнгөрөгч 2020 оны тавдугаар сард АН-ын дарга С.Эрдэнээс АН-ын батлахыг гардан авч байсан экс гишүүн С.Жавхлан өнөөдөр мэдэгдэл хийж , АН-ыг адлалаа.Түүний энэ эгдүүцлийг нөхөн сонгуульд тус нам нь нэр дэвшүүлээгүйтэй холбон тайлбарлах тайлбар олон байгаа нь оргүй биш бололтой.Эх сурвалжийн мэдээлсэнээр 2020 оны сонгуулийн өмнө АН-д элсэж, өөрийн төрсөн нутаг Увс аймгаас нэр дэвшин УИХ-д өрсөлдсөн С.Жавхлан гишүүн асан удахгүй болох нөхөн сонгуульд дахин нэр дэвшихээр намынхандаа хүсэлт тавьсан гэх мэдээлэл бий. Гэвч намын удирдлагын зүгээс түүний хүсэлтийг хүлээж авалгүй Э.Бат-Үүл, Б.Гарамгайбаатар нарыг нэр дэвшүүлэхээр болсон нь С.Жавхланг АН-ыг орхиход хүргэсэн бололтой.

Товчхондоо, “Би айлгаж туниад гараагүй, гомдол санал байхгүй” гэж хэлсэн дуучны үг худал ташаа болох нь төд удалгүй нотлогдож , “Өөр намд орох уу?” гэх асуултанд хариулт өгөхөөс татгалзан бүдэрч байгаагаар нь нотлогдсон юм. Учир нь тэрээр өөр аль нэг нам эвсэлд элсэх эсэхтээ Үгүй хэмээн эрс хариулж чадаагүй нь улс төрөөс холдох сонирхолгүй байгааг нь илчилсэн юм. С.Жавхлангийн элсэж амжаагүй дахиад хоёр ч нам парламентад бий. 2020 оны УИХ-ын сонгуульд ялагдсаныхаа төлөө төрсөн нутгийнхандаа тунирхаж, нутаг усныхандаа гомдоллож суусан С.Жавхлан энэ удаа АН-ын дарга нарт гомдож тунин аргаа барсандаа мэдэгдэл хийж суугаа нь энэ бололтой.Тус намын удирдлагууд нь төрсөн нутгаасаа сонгогдож чадаагүй түүнийг төрөөгүй нутгийнхан нь сонгож гишүүн болгоно гэх таамаг төдий ч төрөөгүй тул ийн шийдсэн байх магадлалтай. Тэрээр АН-ын гишүүнчлэлээс татгалзаж байгаа өргөдлөө ямартаа ч өнөөдөр ийнхүү сүржин өгчихлөө.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.