САР БҮР ХҮСЭЛТ ГАРГАЖ ХҮҮХДИЙН МӨНГӨӨ АВАХ НЬ ИРГЭДЭД ИХЭЭХЭН ХҮНДРЭЛ ҮҮСГЭЖ БАЙГАА ТУЛ УГ ЖУРМЫГ ШИНЭЧИЛНЭ

Хүүхдийн мөнгө олгох журмыг дахин шинэчлэхээр боллоо. Шинэ журмын төсөлд Эцэг эхчүүд сар бүр и-баримт аппликэйшн болон и-монголиа системээр дамжуулан хүүхдийн мөнгө авах хүсэлт илгээх ёстой.Ухаалаг гар утасгүй, интернетгүй бол харьяа Хөдөлмөр халамжийн хэлтэс болон банканд хандана хэмээх ХНХЯ-наас боловсруулсан журам нь иргэдийг ихээхэн бухимдуулсан шийдвэр болсон. Иймд Засгийн газрын хуралдаанаар иргэдийн саналыг харгалзан энэ сарын 20-ноос өмнө журмыг шинэчлэхийг ХНХ-ын сайд А.Ариунзаяад үүрэгдлээ.
Иргэд тухайн сарын 20-ноос өмнө хүсэлтээ илгээгээгүй бол мөнгийг хүүхдийн хуримтлалын нэрийн данс руу шилжүүлэх талаар ч тусгажээ. Одоо ашиглаж буй арилжааны банкны дансандаа хүлээн авахгүй юм.     

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.