3 ЖИЛИЙН ХУГАЦААНД ААН-ҮҮДЭД ТАВИХ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ЗОГСООЛОО

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар гурван жилийн хугацаанд бизнесийн байгууллага, ААН-үүдэд тавих төрийн хяналт шалгалтыг зогсоохоор болсноо мэдэгдлээ. 2022 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс 2024 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл түр зогсоож байгаа аж.

Ингэхдээ нийгмийн даатгал , СЗХ , Монголбанк, СЗХ, гааль татвар, эрүүл мэнд , хүүхэд хамгааллын чиглэлийн хяналт шалгалт зогсохгүй. Үүнээс бусад ААН, байгууллагын үйл ажиллагаа, бизнес эрхлэлттэй холбоотой бүхий л хяналт шалгалтыг зогсоолоо. Хүний эрүүл мэнд, амь нас, хоол хүнстэй холбоотой хяналт шалгалтыг иргэдээс мэргэжлийн хяналтын байгууллагад ирүүлсэн гомдлын дагуу хийнэ

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.