ХАМГИЙН МУУ НЬ ХААН ДААТГАЛ УУ

Хаан даатгалтай холбоотой хэд хэдэн асуудалд иргэд бухимдаж , шүүмжилж ирсэний нотолгоо сошиал орчинд дүүрэн бий. Үүний нэг жишээ Хаан даатгал албан байгууллагуудтай хамтран ажиллахаар тохирч ,  ажилтан ковидоор өвдсөн тохиолдолд даатгалаас нөхөн төлбөр олгоно хэмээн гэрээ байгуулсан байна.Гэтэл ажилтан өвдсөнөө хэлж гэртээ өөрийгөө тусгаарласан талаараа дуулгасан ч даатгалаас нөхөн төлбөр олгохгүй чирэгдүүлж , ковидын халдвараар өвчилсөн иргэнийг гадагш гарч писиар ын шинжилгээ өгөхийг шаардсан гэх мэдээлэл байлаа. 

Иргэний өгч байгаа мэдээллээр ковидын халдвартай иргэн нийгмийн харилцаанд орж писиарын шинжилгээ өгсөнөөр нөхөн төлбөр авч эмчилгээ үйлчилгээндээ зарцуулах боломжтой болох ч энэ нь эрүүл саруул иргэдийг эрсдэлд оруулах болгоомжгүй үйлдэл бөгөөд үүнийхээ хариуд тус байгууллагад хариуцлагын асуудал ч яригдах ёстой юм.Харин Хаан даатгалын удирдах албан тушаалтны өгч байгаа тайлбар бодит амьдралаас хол зөрүүтэй бөгөөд өвдөж өвчилсөнөөсөө хойш хоёр сар хөөцөлдсөн ч нөхөн төлбөр олж авч чадаагүй гэх мэдээллийг эх сурвалж батлан хэлж байлаа.



Тэгвэл Хаан даатгал хамгийн муу даатгал уу 

Тийм учраас иргэд ийм шүүмжлэлтэй ханддаг уу ?

Тус даатгалтай холбоотой иргэний гомдлууд олон байдгаас онцлон мэдээлэхэд : 

Иргэн Б: Би тээврийн хэрэгсэлээ Хаан даатгалд 200 гаруй мянган төгрөг төлж 100 хувийн даатгалд хамруулсан. Дөрөвдүгээр сар байсан. Цас орчихсон зам нилээн хальтиргаатай үед гудамжаар уруудаж яваад гулгаад овоолгоотой шороо мөргөж, урд талын гүперээ хагалсан. Тухайн үедээ 100 хувийн даатгалтай юм чинь гээд Хаан даатгал руу залгатал намайг даатгалын нэгдсэн үйлчилгээ рүү холбогд гэлээ. Тэр газар руу нь ярьсан чинь хоёрдогч этгээд байхгүй юм бол даатгал руу залга. Манайд хамаагүй гэхээр нь буцаад Хаан даатгал руу залгасан чинь "Цагдаагаа дуудаад хэмжилт хийлгээд, хохирлоо тогтоолго. Манайх очиж үзэхгүй. Цагдаатайгаа учраа олчихоод яриарай" гээд тасалчихсан. Ингээд ямар нэг машин, хүнтэй мөргөлдөөгүй байж цагдаа дуудах хэцүү, дуудлаа ч өөрөө онооноосоо хасуулж, торгуулах болчихоод яах ч аргагүй орхисон. Машинаа болзошгүй бүх эрсдлээс урьдчилан сэргийлж 100 хувь даатгуулсан ч анх долоох шахам наалинхаа байсан даатгал маань хар яр гээд утсаа таслаад, харилцах боломжгүй болохоор нь өөрөө 200 гаруй мянган төгрөгөөр засуулсан. Хамгийн аймшигтай нь нэг даатгуулсан бол цуцлах ямар ч боломж байхгүй. Огт боломжгүй бичиг баримт нэхээд. Арайхийж тэр бичиг баримтыг нь бүрдүүлээд очихоор "Одоо наадах чинь хүчингүй" гэдэг хариу өгдөг. Ингээд даатгалаар хохиролоо төлүүлж чадахгүй, бас цуцалж чадахгүй Хаан даатгалд 200 гаруй мянган төгрөгөө зүгээр л бэлэглэчихэж байгаа юм. Ганц би ч биш. Ийм дампуу системтэй даатгалын газрууддаа хариуцлага тооцдог хатуу хуультай болмоор байгаа юм. Авч байгаа машинаа заавал тээврийн хэрэгслийн 100 хувийн даатгалд хамруул гэнэ. Энэ мэтээр хоморголон даатгалд хамруулдаг ч хохирлыг нь барагдуулахгүй. Бараг луйврын сүлжээ юм уу даа.

Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Тээврийн хэрэгслийн 100 хувийн даатгалтай жолооч нар зам тээврийн осол болон хулгай зэрэг бусдаас нэхэмжлэх боломжгүй хохирол учирсан тохиолдолд цагдаагийн байгууллагад хандах албагүй. Тухайн даатгал руугаа холбогдож, харин даатгал нь гэрээний үүргийн дагуу хохиролыг нь барагдуулах үүрэгтэй. Гэтэл ийм тохиолдлуудад заавал цагдаад ханд гэх мэт байдлаар иргэд болон цагдаагийн байгууллагад хүндрэл, чирэгдэл учруулж байна" гэсэн юм.

Хаан даатгалын хувьд ганц тээврийн хэрэгслийн даатгал ч бус орон сууцны даатгал дээр ч иргэдэд хүндрэл учруулж, хохирлыг нь барагдуулахгүй "зугтсаар" өдийг хүрсэн.Энэ мэт даатгал нэрээр иргэдийг "луйвардаж" байгаа үйлдэлд хуулийн зохицуулалт, иргэдийн дуу хоолой шаардлагатай байгаа нь зайлшгүй асуудал юм.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.