МАЛ ЭМНЭЛГИЙН ТАРХВАР ЗҮЙГ СУДАЛГААНЫ ПРАКТИК ХЭРЭГЛЭЭНД НЭВТРҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА

Тархвар судлалын судалгааны аргуудыг ашиглан гоц халдварт өвчнийг эрт илрүүлэх, хариу арга хэмжээг төлөвлөх, эрсдэлийг тодорхойлох, халдварын хүрээг тогтоох, эрсдэлт хүчин зүйлийг тооцох, эдийн засгийн нөлөөллийг судлах судалгаануудыг хийж, өвчинтэй тэмцэхэд шинжлэх ухааны үндэслэлтэй, баримтад суурилсан шийдвэр гаргахад чиглэн ажиллаж байна.

Бог малын мялзан, хонины цэцэг, шүлхий, үхрийн арьс товруутах, гахайн африкийн мялзан өвчний шинж тэмдэгт суурилсан идэвхгүй тандалт судалгааг халдварын дэгдэлтэнд 2 удаа, өвчний тоон мэдээлэлд 4 удаа, өвчний гаралт тархалтад 4 удаа судалгаа, шинжилгээ, тандалтуудыг хийж эрсдэлд суурилсан идэвхтэй, идэвхгүй тандалтыг хослуулан зорилтот тандалтаар халдварыг эрт илрүүлж байгаа нь мал эмнэлгийн салбарт нэвтэрсэн томоохон шинэчлэл юм.

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, мал, амьтны гоц халдварт болон өвчин дамжин тархахаас урьдчилан сэргийлэх зоилгоор зарим аймгуудад танхим болон цахимаар идэвхгүй тандалт хийн ажилаж байна.

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.