БИЧИЛ БИЕТНИЙ ТЭСВЭРЖИЛТИЙГ ТОДОРХОЙЛОХ ЛАБОРАТОРИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АРГА ЗҮЙ СЭДЭВТ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга А.Нарантуяатай НҮБ-ын ХХААБ-ын “Бичил биетний тэсвэржилттэй холбоотой кодексын стандартын хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх арга хэмжээ” (АСТ) төсөл, “Бичил биетний тэсвэржилт-Нэг эрүүл мэнд” төслүүдийн зохицуулагч болон олон улсын зөвлөхүүд уулзан төслийн явц, үйл ажиллагааны талаар танилцуулга, мэдээлэл хийлээ.

Дээрх төслүүдтэй хамтран “Бичил биетний тэсвэржилтийг тодорхойлох лабораторийн шинжилгээний арга зүй” сургалтыг зохион байгуулж байна.

Нидерланд улсын Олон улсын зөвлөх доктор Жаап Вагенаар /Jaap Wagenaar/ лабораторийн шинжилгээний нарийн арга зүйг эзэмшүүлэх мөн мал төхөөрөх үйлдвэрт бичил биетний тэсвэржилтийг илрүүлэх шинжилгээний дээжийг хэрхэн авах, өсгөвөрлөх, лабораторид антибиотикийн мэдрэг чанарыг тодорхойлох зэрэг аргачлалыг эзэмших юм.


Энэхүү сургалтад Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори, Мал эмнэлгийн хүрээлэн, Нийслэлийн мал эмнэлгийн газар, Хүнсний аюулгүй байдал, үндэсний лавлагаа лаборатори, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Зооноз өвчин судлалын үндэсний төвийн шинжлэгч эмч нар, Мал эмнэлгийн газрын ерөнхий газрын асуудал хариуцсан мэргэжилтнүүд хамрагдаж байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.