“ОЙ 2 САРТАЙ ХҮҮХДИЙН НАС БАРСАН ШАЛТГААНЫ ДҮГНЭЛТ ГАРААГҮЙ БАЙНА"

ӨНГӨРӨГЧ САРД БУЮУ АРАВДУГААР САРЫН 28-НЫ ӨДӨР СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ БАЙРЛАХ “БУМАН ЖААЛУУД” ГЭХ НЭРТЭЙ ӨДӨР ӨНЖҮҮЛЭХ ГАЗАРТ ОЙ 2 САРТАЙ ХҮҮХЭД НАС БАРСАН ХЭРЭГ ГАРСАН БА УРЬДЧИЛСАН БАЙДЛААР ХАХСАНЫ УЛМААС НАС БАРСАН ХЭМЭЭН ҮЗСЭН.

ГЭВЧ ЯМАР ШАЛТГААНЫ УЛМААС АМИА АЛДСАН ТУХАЙ ШИНЖИЛГЭЭГ ШҮҮХ БАЙГУУЛЛАГААС ХИЙЖ БАЙНА ХЭМЭЭН ТУХАЙН ҮЕД АЛБАНЫ ЭХ СУРВАЛЖ МЭДЭЭЛЖ БАЙСАН.

ТЭГВЭЛ ТУС ШАЛГАЛТЫН ДҮГНЭЛТ ГАРСАН ЭСЭХИЙГ ЦЕГ-ААС ТОДРУУЛАХАД “ОЙ 2 САРТАЙ ХҮҮХЭД “ӨДӨР ӨНЖҮҮЛЭХ ГАЗАР”-Т АМИА АЛДСАН ХЭРГИЙГ СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРААС ШАЛГАЖ БУЙ. ОДООГООР НАС БАРСАН ШАЛТГААНЫГ ТОДРУУЛАХААР ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГААС НАРИЙН ШИНЖИЛГЭЭ ХИЙСЭЭР БУЙ. УГТАА НАС БАРСАН ХҮНД 30 ГАРУЙ ТӨРЛИЙН ШИНЖИЛГЭЭ ХИЙГДДЭГЭЭС ДИЙЛЭНХИЙНХ НЬ ХАРИУ ГАРСАН. ГЭХДЭЭ НАС БАРСАН ШАЛТГААНЫГ ХЭЛЭХЭД АРАЙ ЭРТЭДНЭ. БҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ ДҮН ГАРСНЫ ДАРААГААР ХАРИУ ТОДОРХОЙ БОЛНО" ХЭМЭЭВ.



Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.