УЛСТӨРЧИДТЭЙ ХАМААРАЛ БҮХИЙ ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЧАНАРГҮЙ ЗЭЭЛДЭГЧИД
Хөгжлийн банкн аас чанаргүй зээлдэгч 25 компанийн зарласан.Үлдсэн газруудыг одоогоор шалгаж байгаа бөгөөд зээлдэгчдээс ихэнх нь улстөрчидтэй хамаарал бүхий газрууд аж. 25 чанаргүй зээлдэгч нарын дунд М.Энхболдын фракцын хүмүүс байгаа нь анхаарал татна. Ардын намын явуулгаар Хөгжлийн банкны асуудлыг дэвэргэх тусам ЖДҮ-ийн хэрэг шиг дарагдах магадлалтай. Банк асуудлаа гаргаж тавьсан, хуулийн байгууллага нь шалгаж эцэслэнэ.Улстөрчдийн хамаарал бүхий компаниуд зээлээ төлөхгүйгээр банкийг хүндрүүлж байхад иргэдээс хоногийн алданга тооцож төлүүлдэг шударга бус ялзарсан тогтолцоог халах нь нэн түрүүний асуудал болоод байна. ХӨГЖЛИЙН БАНКНААС ШАЛГАГДАЖ БУЙ ХҮМҮҮС ИЙН ХОЛБОО ХАМААРАЛ -АТГ-т шалгагдаж буй 69 компанийг УИХ-ын дарга Г.Занданшатарын хамаарал бүхий этгээд тэргүүлж байна. Тодруулбал, Империал гоулд майнинг ХХК нь 16,30 тэрбум төгрөгийн зээл авчээ. Тус компанийн захирал Т.Мөнхбаярыг улс төрийн хүрээнд Г.Занданшатарын ойрын хүн гэх яриа бий. Г.Занданшатар ЗГХЭГ-ын дарга байхдаа Салхитын ордод “гүйцэтгэх ажиллагаа” нэртэй баривчилгаа явуулсны дараа Империал гоулд майнинг ХХК-ийн захирал Т.Мөнхбаяр “Эрдэнэс силвер ресурс”-ийн захирлаар томилогдож байжээ. - УИХ-ын даргын араас хамгийн залуу, боловсролтой, бизнесмен гишүүд нь хошуучилж явна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Т.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням нарын хамаарал бүхий “Вертекс майнинг партнер” ХХК. Тус компани нь Хөгжлийн банкнаас 33,15 тэрбум төгрөгийн зээл авчээ. Х.Ганхуяг гишүүний төрсөн дүүгийн нэр дээр бүртгэлтэй компани юм. Г.Дамдинням гишүүн мөн бүртгэлтэй байгаад хасуулсан байна. -УИХ-ын гишүүн Ц.Анандбазар ч мөн “Сод Монгол групп”-ээрээ 4,8 тэрбум төгрөгийн зээл авчээ. Тус компани нь Ц.Анандбазар гишүүний 100 хувийн эзэмшлийн компани юм. -УИХ-ын гишүүн Ч.Ундрам “Вояжер минерал ресурсес” ХХК-тай хамаарал бүхий бөгөөд тус компани 4,5 тэрбум төгрөгийн зээл авчээ. Тус компани нь Ч.Ундрам гишүүний аав болох Ч.Чинбатын нэр дээр бүртгэлтэй. -Вестерн холд ХХК нь Хөгжлийн банкнаас 80,6 тэрбум төгрөгийн зээл авчээ. Тус компани нь УИХ-ын гишүүн С.Бямбацогтын дүү С.Балжиннямын эзэмшлийнх бөгөөд Ньюспрогресс групп болон Алтайтрест компаниудтай холбогддог. Эдгээр компаниуд нь УИХ-ын гишүүн С.Бямбацогтын эзэмшлийх байсан ч одоо түүний дүү болон хүү нь эзэмшиж буй. -Худалдаа хөгжлийн банк Хөгжлийн банкнаас 3 тэрбум төгрөгийн зээл авсан. Тус банкны эзэн нь “сахал” Эрдэнэбилэг. Мөн түүнтэй хамаарал бүхий гэгддэг “Кью эс си” ХХК Хөгжлийн банкнаас 181,6, Хөтөл ХХК 297,3 тэрбум төгрөгийн зээл авчээ. “Кью Эс Си” компанийн эзэмшигч нь “Ти Ар Эм Эксплорэйшн”. Тус компанийг эзэмшигч нь Маргад Ресорсиз ХХК. Маргад Ресорсиз ХХК-ийг эзэмшигч нь Н.Энхтэмүүлэн гэсэн нэр бүртгэлтэй. Хөтөл ХХК-ийн эзэмшигчээр Цементшохой ХХК бүртгэлтэй. Цементшохой компани нь Гринпинг процесс компани дээр бүртгэлтэй бөгөөд гүйцэтгэх захирлаар нь А.Шоовдор бүртгэлтэй байна. -Макс группийн эзэмшлийн “Макс рөүд” ХХК Хөгжлийн банкнаас 18,4 тэрбум төгрөгийн зээл авчээ. Макс группийг эзэмшигч нь Д.Ганбаатар. Тэрбээр алдарт уяач, бизнесмен юм. -Ачлал трейд компани Хөгжлийн банкнаас 51,6 тэрбум төгрөгийн зээл авсан. Тус компани нь УИХ-ын гишүүн асан М.Билэгтийн эзэмшлийнх юм. -“Мон Лаа” ХХК нь Хөгжлийн банкнаас 7,5 тэрбум төгрөгийн зээл авчээ. Тус компанийг Хөгжлийн банкнаас зээл авсны дараа УИХ-ын гишүүн асан М.Билэгт хувьцаа эзэмшигч нь болсон гэдгээ мэдэгдэж байсан юм. Хувьцаа эзэмшигчээр М.Билэгт гишүүний хүү М.Ганбагана бүртгэлтэй байна. М.Ганбагана нь Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Одбаярын хүргэн юм. - Мак цемент компани нь Хөгжлийн банкнаас 135 тэрбум төгрөгтэй тэнцэх зээлийг 2014 онд авчээ. Тус компани нь УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярын хамаарал бүхий компани юм. Харин Хөгжлийн банкнаас чанаргүй зээлдэгч нарын мэдээлэл гаргасны дараа тус компаниас зээлээ хугацаанд нь төлж буй, чанаргүй зээлд орох боломжгүй гэдгээ мэдэгдсэн юм. -Түгээмэл түмэн хишигтэн ХХК нь Хөгжлийн банкнаас 23,5 тэрбум төгрөгийн зээл авсан. Тус компанийн захирал нь УИХ-ын гишүүн асан А.Сүхбатын дүүгийн нөхрийн эзэмшлийн компани юм. -Шанх майнинг ХХК нь Хөгжлийн банкнаас 7,1 тэрбум төгрөгийн зээл авчээ. Тус компани нь УИХ-ын гишүүн асан, МАХН-ын гишүүн байсан Ц.Шаравдоржийнх юм. Одоогоор тус компанийн захирлаар Ц.Шаравдоржийн хүү ажилладаг юм байна. -“Моннис майнинг” Хөгжлийн банкнаас 83,2 тэрбум төгрөгийн зээл авчээ. Моннис майнинг ХХК-ийг Моннис-Интернэшнл компани эзэмшдэг бөгөөд тус компанийг Б.Чулуунбаатар, Б.Чулуунзоригт нар эзэмшдэг. - Таванбогд групп нь Хаан банк /21,1 тэрбум/ “Говь” ХХК /121,6 тэрбум/-аараа дамжуулан Хөгжлийн банкнаас тус тус зээл авчээ. Ц.Баатарсайханы хувьд маш олон төрлийн бизнес эрхэлдэг, Монголын толгой бизнесменүүдийн нэг юм. - “Изинис эйрвэйз” ХХК Хөгжлийн бакнаас 28,1 тэрбум төгрөгийн зээл авчээ. Тус компани нь УИХ-ын гишүүн асан Б.Элдэв-Очирын эзэмшлийнх юм. Одоогоор тус компанийг Б.Элдэв-Очир гишүүний охин Золзаяа, Т.Эрдэнэ нар эзэмшдэг. - Монпеллетс ХХК нь Хөгжлийн банкнаас 2,3 тэрбум төгрөгийн зээл авчээ. Тус компанийн захирал Б.Цогбадрах. “Цэцэнс майнинг энд энержи” ХХК нь Хөгжлийн банкнаас 147,8 тэрбум төгрөгийн зээл авчээ. Тус компани нь Бодь интернэшнл группийн охин компани бөгөөд Голомтын гэж олонд танигдсан Д.Баясгалангийн хамаарал бүхий компани юм. Мөн тус компани Голомт банкаар дамжуулан Хөгжлийн банкнаас 1,2 тэрбумын зээл авчээ. -“Дархан минж” ХХК нь Хөгжлийн банкнаас 1,5 тэрбум төгрөгийн зээл авчээ. Тус компанийн захирлаар Б.Анхболд, Б.Баянжаргал нар ажилладаг. -Монполимент ХХК нь Хөгжлийн банкнаас 112,2 тэрбум төгрөгийн зээл авчээ. Тус компани нь УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавынх юм. Харин одоо тус компанийн ТУЗ-ийн даргаар Ц.Гарамжав гишүүний охин Н.Мөнхнасан ажиллаж байна. -Мондулаан трейд ХХК нь Хөгжлийн банкнаас 17,5 тэрбум төгрөгийн зээл авчээ. Тус компани нь Барилга хот байгуулалтын яамны дэд сайд асан Ш.Лхамсүрэнтэй холбогддог. Түүний компани өмнө ЖДҮХС-аас зээл авсан хэмээн албан тушаалаас нь огцруулж байсан юм. Түүний гэр бүлээрээ эзэмшдэг Нүүдэлчин групп нь олон охин компанитай. Дэд сайд асан Ш.Лхамсүрэн 2010 оноос Нүүдэлчин группээс нэрээ хасуулсан ч түүний гэр бүл одоо ч эзэмшигчээр бүртгэлтэй. Мөн түүний аав Б.Шүхэрт болон түүний гэр бүл нь Чингис хаан банкинд хувь эзэмшдэг. Чингис хаан банк нь Хөгжлийн банкнаас 1,08 тэрбум төгрөгийн зээл авсан. Ш.Лхамсүрэнгийн эгч Ш.Бүтэд нь Боловсрол, шинжлэх ухааны сайд асан Ё.Отгонбаярын эхнэр юм. -Энсада-Истерн ХХК нь Хөгжлийн банкнаас 33,7 тэрбум төгрөгийн зээл авчээ. Тус компани нь Сангийн яамны дэд сайд асан С.Пүрэвтэй холбогддог. Тэрбээр Ардчилсан нам олонх байх үед Сангийн дэд сайдаар ажиллаж байсан юм. - Капитал банк 45,6 тэрбум, Монгол мах экспо 29,9 тэрбум төгрөгийн зээлийг Хөгжлийн банкнаас авчээ. Тус компаниуд УИХ-ын гишүүн асан Б.Ундармаатай холбогддог. Эдгээр компаниуд Бишрэлт группэд харьяалагддаг. Бишрэлт группийн эзэн нь экс гишүүн Б.Ундармаа. -Эрэл ХХК Хөгжлийн банкнаас 142,6 тэрбум төгрөгийн зээл авчээ. Тус компани нь УИХ-ын гишүүн асан, Эрэл группийн захирал Б.Эрдэнэбатынх. Тэрбээр шүүхээс ял сонссон юм. -Монгол драй милк ХХК нь Хөгжлийн банкнаас 50,4 тэрбум төгрөгийн зээл авчээ. “Монгол драй милк” ХХК-ийг “Алтай констрашн”-ий Х.Бат-Эрдэнэтэй холбоотой гэдэг. -Ган Хүдэр орд ХХК нь Хөгжлийн банкнаас 5,6 тэрбум төгрөгийн зээл авсан. Тус компанийн захирлаар Д.Мандахбаяр ажилладаг бөгөөд Хөгжлийн банкны захирал асан Б.Батбаяртай холбоотой гэж харддаг. - Пирамид-Орд ХХК нь 22,9 тэрбум төгрөгийн зээлийг Хөгжлийн банкнаас авчээ. Тус компанийн захирал нь Г.Цолмон. Түүнийг Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай тун ойрын гэж улс төр, бизнесийн хүрээнд ярьдаг. Тус компани нь зээл авахдаа экс Ерөнхийлөгч Х.Баттулгын толгойлж буй МоАХ-ын газрыг барьцаалсан гэх мэдээлэл ч бий. - ТОСК-Шинэ яармаг төслийн гүйцэтгэгч Юнайтэдпрожектс групп Хөгжлийн банкнаас 279,6 тэрбум төгрөгийн зээл авсан. Тус компанийн захирал Ц.Ууганбаяр. Тэрбээр Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зөвлөхөөр ажиллаж байсан нэгэн. Тиймээс экс Ерөнхийлөгч Х.Баттулгын энэ зээлийн ард байгаа гэж харддаг. -Модун ХХК Хөгжлийн банкнаас 6,1 тэрбум төгрөгийн зээл авчээ. Тус компанийг 1572 хувь эзэмшигчтэй Монгол есөн зуун ерэн ес үндэсний нэгдэл эзэмшдэг аж. Компанийг төлөөлөгч нь Т.Наранбулаг. Монгол есөн зуун ерэн ес үндэсний нэгдэлийн захирлаар Б.Батбаатар ажилладаг. - Бэрэн групп Хөгжлийн банкнаас 115,1 тэрбум, 44,2 тэрбум төгрөгийн зээлүүдийг тус тус авчээ. Бэрэн группийг Б Си Жи Мн компани эзэмшдэг бөгөөд тус компанийн захирлаар А.Хүрэлшагай ажилладаг. Бэрэн группийн ерөнхийлөгч Б.Мөнхтөр бөгөөд тус компани нь маш олон охин компаниудтай салбар бүрт үйл ажиллагаа явуулдаг. -Пи Си Вай ХХК нь Хөгжлийн банкнаас 4,5 тэрбум төгрөгийн зээл авсан. Тус компанийн захирлаар Б.Гантүлхүүр ажилладаг. НВЦ ХХК нь Хөгжлийн банкнаас 82,9 тэрбум төгрөгийн зээл авсан. НВЦ холдингийн захирлаар Ц.Баатарбилэг ажилладаг. - Хатант интернэшнл ХХК нь Хөгжлийн банкнаас 8,3 тэрбум төгрөгийн зээл авчээ. Тус компанийн захирлаар Д.Ганбат, Б.Баярмаа нар бүртгэлтэй байна. -Сонгоулд ХХК нь Хөгжлийн банкнаас 19,7 тэрбум төгрөгийн зээл авсан. Тус компанийг Д.Батболд эзэмшдэг. Харин Улсын бүртгэлд Сэр-Одын Дуламжавын нэр дээр бүртгэлтэй. Тус компанийг Буян-Ухаа дахь гаалийн байцаагч С.Цэцгээтэй холбож хэвлэлүүд бичиж байв. Мөн Хайрын бэлэг амралтын газартай ч холбодог. - Эрд хул ХХК нь Хөгжлийн банкнаас 600 сая төгрөгийн зээл авчээ. Тус компанийн эзэмшигч нь Доржсүрэнхорлоогийн Мөнхбаатар бүртгэлтэй. - Монгол эм инпекс концерн ХХК Хөгжлийн банкнаас 3,9 тэрбум төгрөгийн зээл авсан. Тус компанийн эзэмшигч нь Б.Болормаа. - Газ-Импорт ХХК Хөгжлийнбанкнаас 7,3 тэрбум төгрөгийн зээл авчээ. Тус компанийн захирлаар П.Мягмардорж бүртгэлтэй. Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Ч.Энхбатыг албан тушаалаа урвуулан ашиглаж, Газ-Импорт компанид давуу байдал олгосон хэмээн шалгаж буй. Мөн Хөгжлийн банкнаас 15,5 тэрбум төгрөгийн зээл авсан Монгол микрон кашмер ХХК-ийг ч мөн Ч.Энхбаттай холбоотой, түүнийг тус компанид давуу байдал олгосон гэх хардлага бий. Монгол микрон кашмер ХХК-ийг Н.Ариунаа, Б.Түвшинжаргал болон Их хүрээ Энержи ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй. - Инжир ХХК нь Хөгжлийн банкнаас 7,5 тэрбум төгрөгийн зээл авсан. Тус компанийн захирлаар Б.Батбаатар бүртгэлтэй бөгөөд Г.Бямбажав, Б.Золбаяр, Ч.Өлзий нар эзэмшдэг. - Комплант ХХК нь Хөгжлийн банкнаас 3,8 тэрбум төгрөгийн зээл авсан. Тус компани О.Баяр гэх хүний нэр дээр бүртгэлтэй. - Дэд бүтэц инженернинг ХХК нь Хөгжлийн банкнаас 2,7 тэрбум төгрөгийн зээл авчээ. Тус компани нь Ц.Насанбат, М.Одончимэг нарын нэр дээр бүртгэлтэй. - Бармон ХХК нь Хөгжлийн банкнаас 16,7 тэрбум төгрөгийн зээл авчээ. Тус компанийг НИТХ төлөөлөгч Ш.Үнэнбатын гэр бүл эзэмшдэг. - Кредос ХХК нь Хөгжлийн банкнаас 25,2 тэрбум төгрөгийн зээл авсан. Тус компани нь Ц.Баттогтох, Б.Гансүх нарын нэр дээр бүртгэлтэй. Гэхдээ тус компани Промон трейд компанийн салбар компани бөгөөд тус компанийн захирлаар Г.Естболд бүртгэлтэй байна. Промон трейд компани нь Н.Оюунбатын нэр дээр байдагб бөгөөд бидний сайд мэдэх Beneton, carpisa, Wycon зэрэг импортын бараа нийлүүлдэг аж. - Сэлэнгийн герефорд ХХК нь Хөгжлийн банкнаас 5,3 тэрбум төгрөгийн зээл авсан. Тус компани нь Sowa Michal Grzegorz, Л.Баянбаатар нарын нэр дээр бүртгэлтэй. - Ди Би Эм Лизинг ХХК 7,1 тэрбум төгрөгийн зээл Хөгжлийн банкнаас авсан. Тус компани нь Хөгжлийн банкны охин компани юм. - Эйч Энд эйч ремикон ХХК нь Хөгжлийн банкнаас 2,3 тэрбум төгрөгийн зээл авсан. Тус компани нь Ким Жэйсү /Kim Jaesoo/, Майдарын Баянмөнх нарын нэр дээр бүртгэлтэй. - Дорнын цас ХХК нь Хөгжлийн банкнаас 2,9 тэрбум төгрөгийн зээл авсан. Тус компани нь А.Амартүвшин, А.Амар-Отгон нарын нэр дээр бүртгэлтэй. - Строй-инвест ХХК Хөгжлийн банкнаас 2,3 тэрбум төгрөгийн зээл авсан. Тус компани нь Г.Сэргэлэн, З.Вандан, Г.Зориглон нарын нэр дээр бүртгэлтэй.