ТАВАН ХАНАТАЙ ГЭР ШАТАН ХОЁР ХҮН ГАЛД ӨРТӨН НАС БАРЛАА

Таван ханатай гэр шатаж хоёр хүн галд өртөн нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал: Нэгдүгээр сарын 06-ны өдрийн 07:55 цагт Хэнтий аймгийн Хэрлэн сумын хоёр дугаар багийн  27 дугаар гудамжны 3 тоот гэр шатаж байна гэсэн дуудлагыг тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 32 дугаар ангийн ирүүлжээ. Алба хаагчид шуурхай ажиллан 5 минутын хугацаанд унтраасан боловч харамсалтайгаар гэрт байсан хоёр иргэн эндсэн байна. Иргэн  Ө / 84 настай, эмэгтэй/, О /36 настай, эмэгтэй/ нар байсан бөгөөд цогцсуудыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.