АТГ-С ХӨСҮТ-ИЙН ЗАХИРАЛ АСАН Д.НЯМХҮҮГ ӨНГӨРСӨН ШӨНӨ БАРИВЧЛАН СААТУУЛЛАА

Анх 1986 онд ашиглалтад орсон ХӨСҮТ нь хамгийн хоцрогдсон технологитой, хуучирч муудсан барилгатай балгас болох шахсан ганц эмнэлэг болж үлдсэн гэхэд хэлсдэхгүй.


27 тусдаа байртай , 2013-2019 онд нийтдээ 1.1 тэрбум төгрөгөөр есөн төрлийн ажил хийсэн. Улсын төсвөөс ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар 807 сая төгрөгийг есөн засвар үйлчилгээнд зарцуулсан. Өнгөрөгч оны хувьд улсын төсвөөр 688 сая төгрөгийг зургаан чиглэлд зарцуулсан хэмээн тайландаа тусгасан ч эмнэлгийн барилгыг өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд нэг ч удаа бүрэн засварлаагүй. Хувьдаа мөнгө завшсан гэх асуудал энэ эмнэлгийг үргэлжид тойрч байдаг билээ. Тэгвэл тус эмнэлгийн захирал асан Д.Нямхүүг ч энэ асуудал тойроогүй дайрч нүүр тулан он жил дамнан хэрэг нь хөөн хэлэлцэгдсээр. Тэрээр 2007 онд  Д.Нямхүү  нь ХӨСҮТ-н захирлаар томилогдож байсан.

Түүнээс хойш захирлаар ажиллах хугацаандаа дөрвөн ч удаа халагдсан түүнийг өнгөрсөн шөнө АТГ-аас баривчлан саатуулжээ.



Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.