ЦАГДААГИЙН ХУРАНДАА НАР ЦАЛИНГИЙН ХУВЬДУУЛААД ӨНГӨРӨХ Ч ХАРААГҮЙ БОЛГОЖ ХОХИРООСОН ИРГЭНИЙХЭЭ ӨМНӨ ХАРИУЦЛАГЫГ ХЭНД НЬ ҮҮРҮҮЛЭХ ВЭ ХУУЛЬ ЗҮЙН САЙД АА ???
Монголчууд короновирусын цар тахалд нэрвэгдэж хатуу хөл хорио тогтоогоогүй ч хамаг байгууллагын хаалга хаалттай бүлэг бөөгнөрөл архидан согтуурахыг хориглосон цаг үеэр буюу энэ оны 03-р сарын 19 -нөөс 20-нд шилжих шөнө цагдаагийн хэд хэдэн хурандаа нар нийлж архидан согтуурч цэргийн баяраа тэмдэглэхдээ дуудан авчирсан бизнес эрхлэгч иргэний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж тухайн иргэн хараагүй болсон талаархи мэдээллийг бид хүргэж байсан.Тэгвэл тухайн хэргийг нуун дарагдуулсан тухайн хэрэгт гар бие оролцсон цагдаагийн хурандаа нарын ганц нэг нь цалингийн хувьдуулсан болоод энэ хэрэг шийдэгдэж байгаа бололтой.Харин иргэнээ хараагүй болгож хохироосныхоо хариуцлагыг үүрэх албан тушаалтан алга байгаа бололтой. Цар тахлын хүнд цаг үед цэргийн баяр тэмдэглэсэнээс үүдэн нэгэндээ тэр дундаа цагдаагийн байгууллагатай хамааралгүй иргэнд цагдаагийн алба хаагч байсан хүн одоо цагдаагийн байгууллагад ажиллаж байгаа алба хаагчдынхаа ятгалгаар халдаж ноцтой гэмтэл учруулж нэг нүдийг нь бяц цохиж өдгөө хараагүй болгосон балмад хэргийн талаар бид мэдээлсэн. Түүнээс хойш мэдээллийн дагуу тус цагдаагийн дарга нарыг шалгаж эхэлсэн ч ёс төдий хариуцлага оногдуулсан болоод өнгөрч байгаа бололтой. Харин хохирогч тэр цагаас хойш буюу өнгөрсөн 3-р сараас хойш гурван ч удаа хүнд хагалгаанд орсон боловч нүд нь хараагүй хэвээр Монголд эмчлэгдэх эмчилгээ бүрийг тултал хийлгэчихээд байгаа юм.Гэтэл хохирогчийн өмнө хариуцлага үүрэх хэн ч байхгүй байгаа бололтой. Хэргийг нэхэн сануубал : Өнгөрөгч 2021 оны 03-р сарын 19-нд СБД-ийн 3-р хороонд байрлалтай ZOLO нэртэй зочид буудалд нэг ангийн онжавууд нийлж архидан согтуурч цэргийн баяраа тэмдэглэсэн байдаг. Ингэх үедээ энгийн иргэн болох бизнес эрхлэгч иргэн Г-г дуудан ирүүлсэн бөгөөд дуудан ирүүлж хамт байх хугацаандаа иргэн Г-тэй энгийн иргэн ,,тангараг өргөсөн цагдаа гэдгээрээ ялгавартай байдлаар харьцаж иргэнийг илтэд айлган сүрдүүлж байсан бөгөөд : “Бид нэг ангид 4-н жил хамт сурсан цагдаагийн байгууллагад 20-н жил мөр зэрэгцэн ажилласан тул чи муу мэт нь барахгүй амжихгүй шүү” гэх мэтээр дарамталж байсан гэх мэдээлэл бий. Иргэн Г-д Итгэл гэх ХУД-ийн ЦХ2-оос гавьяаны амралтандаа гарсан иргэн халдаж нүд рүү нь цохиж бяцалсан тэгвэл Итгэл гэгчид эрүү үүсгэн шалгахаар болжээ. Харин Итгэлийг иргэн Г-д гар хүрэх хүртэл нь өдөөн турхирч байсан гэгддэг Э.Оргил нь ЦЕГ-ын Хуулийн хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэнээр энэ хэрэг олон нийтэд ил болтол ажиллаж байсан, цагдаагийн дэд хурандаа цолтой түүнд гурван сар цалингийн хувьдах хариуцлага оногдуулсан бол , Б.Батсүх гэгч Өмнөговь аймгийн хэрэг бүртэх мөрдөн байцаах тасгийн даргаар ажиллаж байсан мөн л цагдаагийн хурандаа цолтой эрхэм хэргээс мултарч хэрэгт нэр нь ч оролцолгүйгээр өнгөрч буй Дэмбээ гэх цагдаагийн өндөр албан тушаалтан гэх зэргээр ноцтой гэмт хэргээс нэг нэгнийгээ сугалан үлдээж ганц нэгтээ цалингийн хувь зэргийн шийтгэл оногдуулсан болоод өнгөрч байгаа аж. Гэтэл энэ асуудлын ард иргэн хараагүй болж сохорсон асуудалд хариуцлага үүрэх албан тушаалтан одоо ч алга байна. Тангараг өргөсөн цагдаагийн дарга нар ийнхүү иргэнээ хохироож өрөөсөн нүдийг нь бяцласан хэрнээ хэргийг нуун дарагдуулахын тулд тус зочид буудалд буудласан бүртгэл дүрс бичлэг зэргээ устгаж амжсан ч цагдаагийн байгууллагын дотоод хяналтад хохирсон иргэн хангалттай нотлох баримт гаргаж өгсөн байдаг.Иргэнээ цагдаа нь эрүүл мэндээр нь хохироосон асуудалд хууль зүйн сайд Х.Нямбаатар та соргог байж хуулийнханаа шударга ажиллахыг сануулж иргэнийхээ хохироосон эрүүл мэндийг сэргээх асуудалд санаа тавьж өгнө үү