ИРГЭНЭЭ ХОХИРООЖ “НҮДИЙГ НЬ БЯЦАЛЖ СОХРООСОН” ЦАГДААГИЙН ХУРАНДАА НАР АЖЛАА ӨГӨХ ҮҮ ?

Монголчууд короновирусын цар тахалд нэрвэгдэж , хатуу хөл хорио тогтоогоогүй ч хамаг байгууллагын хаалга хаалттай , бүлэг бөөгнөрөл архидан согтуурахыг хориглосон цаг үеэр буюу энэ оны 03-р сарын 19 -нөөс 20-нд шилжих шөнө цагдаагийн хэд хэдэн хурандаа нар нийлж архидан согтуурч цэргийн баяраа тэмдэглэхдээ , дуудан авчирсан бизнес эрхлэгч иргэний эрүүл  мэндэд ноцтой хохирол учруулж тухайн иргэн хараагүй болсон талаархи мэдээллийг бид хүргэж байсан.Тэгвэл тухайн хэргийг нуун дарагдуулсан , тухайн хэрэгт гар бие оролцсон цагдаагийн хурандаа нар ажлаа хүлээлгэн өгч , албан тушаалаасаа бууж болзошгүй гэх мэдээлэл байна. 

Цар тахлын хүнд цаг үед цэргийн баяр тэмдэглэсэнээс үүдэн нэгэндээ тэр дундаа цагдаагийн байгууллагатай хамааралгүй иргэнд цагдаагийн алба хаагч байсан хүн , одоо цагдаагийн байгууллагад ажиллаж байгаа алба хаагчдынхаа ятгалгаар халдаж ноцтой гэмтэл учруулж  нэг нүдийг нь бяц цохиж өдгөө хараагүй болгосон балмад хэргийн талаар бид мэдээлсэн. Түүнээс хойш мэдээллийн дагуу тус цагдаагийн дарга нарыг шалгаж эхэлжээ. Харин хохирогч тэр цагаас хойш буюу өнгөрсөн 3-р сараас хойш гурван ч удаа хүнд хагалгаанд орсон боловч нүд нь хараагүй хэвээр , Монголд эмчлэгдэх эмчилгээ бүрийг тултал хийлгэчихээд байгаа юм.

Хэргийг нэхэн сануубал  : Өнгөрөгч 2021 оны 03-р сарын 19-нд СБД-ийн 3-р хороонд байрлалтай ZOLO нэртэй зочид будалд нэг ангийн онжавууд нийлж архидан согтуурч цэргийн баяраа тэмдэглэсэн байдаг. Ингэх үедээ энгийн иргэн болох бизнес эрхлэгч иргэн Г-г дуудан ирүүлсэн бөгөөд дуудан ирүүлж хамт байх хугацаандаа иргэн Г-тэй энгийн иргэн ,,,тангараг өргөсөн цагдаа гэдгээрээ ялгавартай байдлаар харьцаж , иргэнийг илтэд айлган сүрдүүлж байсан бөгөөд : “Бид нэг ангид 4-н жил хамт сурсан , цагдаагийн байгууллагад 20-н жил мөр зэрэгцэн ажилласан тул чи муу мэт нь барахгүй амжихгүй шүү” гэх мэтээр дарамталж байсан гэх мэдээлэл бий. Иргэн Г-д Итгэл гэх ХУД-ийн ЦХ2-оос гавьяаны амралтандаа гарсан иргэн халдаж , нүд рүү нь цохиж бяцалсан , харин Итгэлийг иргэн Г-д гар хүрэх хүртэл нь өдөөн турхирч , байсан гэгддэг Э.Оргил нь ЦЕГ-ын Хуулийн хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэнээр энэ хэрэг олон нийтэд ил болтол ажиллаж байсан, цагдаагийн дэд хурандаа цолтой , мөн Б.Батсүх гэгч Өмнөговь аймгийн хэрэг бүртэх мөрдөн байцаах тасгийн даргаар ажиллаж байсан , мөн л цагдаагийн хурандаа цолтой.

Тэдэнтэй хамт Дэмбээ гэх цагдаагийн байгууллагад бүртгэлтэй мөн л хурандаа , дэд хурандаа цолтой байж болзошгүй эдгээр эрхмүүд иргэн Г –г сохрох хэмжээнд хүртэл нь халдаж хохирооход нөлөөлсний зэрэгцээ өнгөрсөн 3-р сараас хойш өнөөг хүртэл хэргийг нуун дарагдуулсар иржээ. Гэвч өдгөө эдгээр гурван эрхэм цагдаагийн байгуулагаас өөрийн хүсэлтээр гарахаар болж , албан тушаалаасаа бууж болзошгүй гэх мэдээлэл байгаа хэдий ч эцэслэгдэн шийдэгдээгүй буюу эдгээр эрхмүүдийн нэгэнд болох Итгэл гэгчид эрүү үүсгэн шалгаж ,   үлдсэн хурандаа нар цол буурах зэрэг   ёс зүйн хариуцлага тооцсон болоод өнгөрч магадгүй байгаа бололтой. Учир нь тэдний оролцоотойгоор үйлдэгдсэн хэрцгий гэмт хэргээс үүдэн Иргэн Г араа оролгүй хохироод байгаа.

Тангараг өргөсөн цагдаагийн дарга нар ийнхүү иргэнээ хохироож өрөөсөн нүдийг нь бяцласан хэрнээ хэргийг нуун дарагдуулахын тулд тус зочид буудалд буудласан бүртгэл , дүрс бичлэг зэргээ устгаж амжсан ч цагдаагийн байгууллагын дотоод хяналтад хохирсон иргэн хангалттай нотлох баримт гаргаж өгчээ. Мэдээллийг эргэн мэдээллэсээр байх болно. 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.