С.ЗОРИГИЙГ ХӨНӨӨСӨН ХЭРГИЙН ЗАХИАЛАГЧ НЬ Ц.ЭЛБЭГДОРЖ БАЙХ ҮНДЭСЛЭЛТЭЙ ЮУ ?
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт холбогдох хэргийг прокурорын дүгнэлтийг үндэслэн хянан хэлэлцэж, гурван шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгахаар прокурорт буцаасан. Харин Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг сулласан. Гэсэн хэдий ч УДШ-ийн хуралдаанаар гурван шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрыг сулласан боловч УДШийн тогтоол очих ёстой эзэддээ хүрч очоогүй байгаа. Тэднийг суллахдаа төрийн нууц гэдгээр халхавчилж, эрүүдэн шүүсэн тагнуул, прокурор, шүүхийн хууль бус асуудлаа задруулахгүй гэж гарын үсэг зуруулсан гэх мэдээлэл ч бий. Угтаа бол Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрт мэдэх төрийн нууц гэгдэх нь чухам юу байгаа бол ... Нэг нь тогооч, нөгөө нь мал аж ахуй эрхэлж байсан хүн. Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа : “Би хувь хүнийхээ зүгээс харахад энэ хэргийг Ц.Элбэгдоржийн даалгавар гэж ойлгодог” хэмээн мэдээлжээ. Ц.Элбэгдоржид яг энэ хүмүүсийг хэлмэгдүүлье гэсэн санаа байгаагүй ч энэ хэргийг хаачих гэдэг үүргийг тодорхой хүмүүст өгсөн болж таарч байгаа . С.Зоригийг хөнөөсөн хэргийг хаахын тулд Оюунаа, Батаа гэж яригддаг хоёр хүнийг олох ёстой болсон учраас Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрыг хэлмэгдүүлсэн.Хэрвээ тэд биш бол хэн нэгэн хэлмэгдэх л байсан бөгөөд хэргийг хаахын тулд заавал золиос болох хүн хэрэгтэй болсон байх хэмээсэн байдаг. Тэгвэл түүний хардаж байгаачлан Ц.Элбэгдорж төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн үхэлд оролцоотой юу ? Ц.Шаравдорж гуайн бичсэн номд дурдагдсан баримтад Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл хоёр С.Зоригтой байнга муудалцдаг байсан. Гэхдээ ард түмэн С.Зоригийг дэмждэг бөгөөд Ц.Элбэгдорж болон Э.Бат –үүл нар нэр хүнд албан тушаалын төлөө хөөцөлддөг байхад С.Зориг бол өөр байсан талаар өгүүлсэн байдаг. Иймд ч энэ хэргийн захиалагч нь Ц.Элбэгдорж байх үндэслэлтэй гэж үзэн Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат : Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл хоёрыг харддаг гэдгээ хэлж шалтгаанаа ингэж тайлбарлажээ.Тэрээр : С.Зориг Ардчилсан холбооны том лидер хүн. Энэ хүний амийг хөнөөсөн хэргийг 2016, 2017 онд шүүгээд бужигнаж байхад АН нэг ч дуугараагүй. АН-аас ганцхан Э.Бат-Үүл гэдэг хүн дуугарсан. “Би энэ хэрэг илэрсэнд баярлаж байна. Баярлахдаа Элбэгээдээ баяр хүргэсэн” гэж Э.Бат-Үүл ярьсан. Тэгэхээр Элбэгээ гэж хүн холбоотой. Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж гэдэг хоёр хүн энэ хэргийн захиалагч байх магадлал маш өндөр. Хэрэг илрэхэд Э.Бат-Үүл яагаад баярласан тухай, Ц.Элбэгдоржид баяр хүргэх болсныг асуух ёстой. Ц.Элбэгдорж хэргийг мөрдөж олсон юм уу. Тэгэхээр Ц.Элбэгдоржид асуудал байна хэмээн тайлбарлажээ. Хуулийнхны “зохиосон энэ үлгэрт” Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Отгонбаатар нар дөрвүүлээ С.Зоригийг хөнөөсөн гэж буруутгасан. Отгонбаатар “ам алдах” гээд байна гэж бусад нь галдан шатааж алсан гэж “Зохиол” гаргасан. Гэтэл Отгонбаатарынх 2001 онд гэртэйгээ шатаж нас барсан бөгөөд Эрдэнэтийн онцгой байдлын галын дүгнэлтээр цахилгаанаас болж гал гарсан байх үндэслэлтэй гэж үзсэн байдаг. Тиймээс эрүүгийн хэрэг үүсгэхгүй гэж нотломж гарсан төдийгүй галын дүгнэлт гаргасан байцаагчийг шүүх хуралд оруулсан боловч М.Алдар гэж шүүгч тэр байцаагчийг загнаж байгаад шүүх хуралд үг хэлүүлээгүй. Тэгсэн мөртлөө шүүх шийдвэр гаргахдаа энэ хүмүүс Отгонбаатарын гэр бүлийг галдан шатаасан гээд шийдчихсэн гэх мэдээлэл ч бий. Нөгөөтэйгүүр энэ хүмүүс хэрэг хийсэн нь нотлогдсон, батлагдсан гээд яриад байдгаас өөр ямар ч баримт нотолгоо гэх зүйл байдаггүй гэх мэдээлэл ч бий.