ТҮҮХЭН БАРИЛГА БОЛОХ ‘’ГООЖИНГИЙН ӨНДӨР’’-ИЙГ ТӨРИЙН ХАМГААЛАЛТАНД АВЛАА

Хотын дарга Д.Сумъяабазар хэлсэн үгэндээ: Өнөөдөр бид үндэсний тусгаар тогнолоо сэргээсэн өдрөө тэмдэглэж байна. Гэвч бид түүх, соёлгүй болчихвол тусгаар тогтнол дархлаагүй болно. 

Тиймээс Монгол Улсын анхны Ерөнхий сайд Т.Намнансүрэн амьдарч байсан, Улаанбаатар хотын анхны Европ хийцийн барилгуудын нэг гээд түүх, дурсгалын өв болсон "Гоожингийн өндөр"-ийг хамгаалалтад авч, газрын зөвшөөрлийг цуцалж, сэргээн засварлахаар боллоо. 

Ирэх оны 4-р улиралд багтаан сэргээн засварлах, орчныг нь тохижуулж, музейн зориулалтаар ашиглахыг хариуцсан хүмүүст үүрэг болголоо. 

Харин газар эзэмшилтэй холбоотой маргаан үүсч байна. 

-Гоожингийн өндөрийн газар ямар замаар хувьд шилжсэн болохыг хуулийн байгууллагаар шалгуулна.

-Одоо газар эзэмшиж байгаа иргэнд яг бодитоор хэдэн төгрөгийн хохирол учирсан гэдгийг шүүхээр тогтоолгоно. 

Төсвийн мөнгийг тооцоо судалгаа, баталгаагүй зүйлд зарцуулж болохгүй. 

Шинэчлэх ажил, хуулийн маргаанаас гадна "Гоожингийн өндөр"-ийг яаралтай хамгаалалтад авах шаардлага үүсч байгаа. Үгүй бол санаатай санаандгүй байдлаар түүх, соёлын өвөө алдах эрсдэл өндөр. 

Нийслэлийн удирдлагын баг цаашид түүх, соёлын өвөө хамгаалж үлдэх, сэргээн засварлахад онцгой анхаарч ажиллана хэмээв.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.