“ЭРЭЛ” Б.ЭРДЭНЭБАТЫН ХҮҮГ ЦАГДААГИЙНХАН ЭРЖ СУРЖ БАЙНА

УИХ-ын гишүүн асан “Эрэл”-ээр овоглосон Б.Эрдэнэбат гэх эрхэм Жаргалан, Тэмүүжин, Тэмүүлэн гэх гурван хүүтэй. Түүний том хүү Э.Жаргалан нь Америкт мэргэжил эзэмшсэн бөгөөд ирмэгцээ аавынхаа ажилд гар бие оролцох болсон.

Монголын толгой баячуудын нэг болох Б.Эрдэнэбат эрхэм ч хамгийн том хүүгээ мэргэжил боловсролтой болоод эх орондоо ирэхэд томоохон бэлэг барьж “Хөтөлийн шохой”-ны үйлвэрээ түүнд даатгасан. Харин сайн эцгийн буянд “Сагаж” өссөн хүү нь аавынхаа итгэлийг алдаж, хааяа нэг хатуу юм хүртэхээрээ хүнээ байдаг гэмтэй. Тэрээр одоогоос 8 жилийн өмнө авто осол гаргаж, цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан.

Харин Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр түүнийг цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж эхэлжээ. Уг нь мань эр ажлаа хийдгээрээ хийгээд, ам бүлээ нэмээд хуучин дүүрэг хороондоо амьдарч байгаа гэнэ лээ. Гэтэл монголын цагдаа хүнийг олохгүй жил болж байна гэхээр хэрэг удаашруулах санаатай үйлдэл байж болзошгүй гэх хардлагыг олон нийтэд төрүүлж байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.