ХОТЫН ДАРГА Д.СУМЪЯАБАЗАР ЯДУУ ИРГЭД ХОГ ШАТААСНААС ХОТ ӨМХИЙРЧ БАЙНА ХЭМЭЭН ИРГЭДЭЭ ЗҮХЭВ

Хотын дарга Д.Сумъяабазар нийслэлийн утаа сүүлийн хоногуудад эрс нэмэгдсэнийг хэлж , өндөрлөг газраас харвал өтгөн утаатай, бас өмхий үнэртэй байгааг олж тогтоосоноо хэллээ.

Мөн нийслэлийн засаг даргад нилээд хүмүүсээс : Орлого багатай иргэд шахмал түлш авч чадахгүйн улмаас автомашины дугуй шатааж байна гэж “ховложээ”.

Иймд хотын дарга Д.Сумъяабазарын хэлж байгаагаар : 

Нийслэлд үнэртэж байгаа өмхий утаа бол сайжруулсан түлшний утаа биш бөгөөд автомашины дугуй болон бусад хог шатаасны улмаас гарч буй утаа гэж хардлаа. Иймд хариуцсан албан тушаалтнууд ядуу, орлого багатай иргэдэд олгож буй сайжруулсан түлшний түгээлтийг хангаж ажилла хэмээн үүрэгдлээ.



Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.