НИЙСЛЭЛИЙН АГААРЫН БОХИРДОЛД ЗОРИУЛАЛТЫН БУС ЗУУХ АШИГЛАЖ БАЙНА ХЭМЭЭН ИРГЭДЭЭ БУРУУТГАВ

Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газраас Нийслэлийн агаарын чанарын өнгөрсөн долоо хоногийн мэдээллийг хүргэсэн. 

Агаар мандлын инверсийн үзэгдэл өвлийн улиралд нийслэлийн агаарын бохирдолд томоохон нөлөөг үзүүлдэг гэж мэргэжилтнүүд тайлбарлалаа.


"Өнгөрсөн долоо хоногийн инверсийн үзэгдлийн эрчим, давтамж өнгөрсөн оноос 20-25 хувиар их байсан нь агаар дахь азотын давхар исэл, PM тоосонцрын хэмжээ их байхад нөлөөлсөн" гэв.

Мөн айл өрхийн түлшний хэрэглээ нэмэгдсэн бөгөөд зориулалтын бус зуух ашиглаж байгаа нь агаарын бохирдол нэмэгдэхэд нөлөөлж байна хэмээн тайлбарлав. 


Ерөнхийдөө бол түрүү жилийн мөн үед иргэд эд хөл хорионд  гэртэй бүгд гал түлж байхад өнөөдрийн байдалтай байгаагүй. Иргэдийн үзэж байгаагаар шахмал түлш хямдарсан учир найрлага муудаж илүү утаа гаргах болсон хэмээн үзэж байгаа юм. Ийнхүү жил бүр хэдэн тэрбум зарцуулан агаарын бохирдлыг бууруулна гэдэг ч бодит байдал дээр дахиад л Нийслэл хот утаандаа угартаж эхэллээ. 


Сүүлийн үед иргэдээ буруу зуух хэрэглэж байна хэмээн зэмлэх болов. Энэ нь өөрсдийнхөө арьсыг хамгаалж байгаа хэрэг гэдгийг ч иргэд ам нэгтэй ярьж байна. Ерөнхийдөө бол гэр хорооллын айл өрхүүдийнхээ дулааныг цахилгаанаар шийдэхгүйгээр бид сайжруулсан түлш мэтээр утаанаас салж чадахгүй гэдэг нь харагдаж байна. 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.