25 April 2020
10 mins read
159k Views
Налайх дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “Найман шарга” цэргийн амралтад амарч байсан Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын эмэгтэйчүүд зодолдож, нэгийгээ гэмтээжээ. Тодруулбал, наймдугаар сарын 27-нд буюу өнгөрсөн баасан гарагт тус чуулгын зургаан ажилтан “Найман шарга” цэргийн амралтын газарт амрахаар очсон байна. Ингэхдээ өмнөх өдөр нь “Таван хүн очно” гэж захиалга өгсөн ч амрахаар очихдоо хоёр машинтай 10 орчим хүн очжээ.Тэд ажил тараад очиж архидан согтуурч, шөнө дундад нэгнийгээ зодож, гэмтээжээ. Тодруулбал, Батлан хамгаалах яамны харьяа Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын алба хаагч, ахлагч 25 настай эмэгтэй У нь 40 настай ахлагч Б гэгчтэй маргалдаж, гэмтжээ. Гэмтэл авсан алба хаагч Б-г хэрэг гарсан шөнө хувийн унаагаар Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэжээ. Хохирогч гэмтлийн зэргээ тогтоолгож, эмчилгээ хийлгэсэн. Харин хэргийн талаарх дуудлага цагдаагийн байгууллагад тухайн өдөр бүртгэгдээгүй. Өөрөөр хэлбэл, хэрэгт холбогдогчид болон амралтын газрын ажилтнууд хэргийг хав дарсан байж болзошгүй.Хэрэгт холбогдсон алба хаагч хоёр эмэгтэй хоёулаа наймдугаар сарын 28-нд Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст өргөдөл гаргажээ. Засгийн газар долоо хоногийн өмнө хуралдаж, улсын хэмжээнд тогтоосон Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн “Улбар шар” түвшинд шилжсэн хугацааг он дуустал сунгасан. Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд гэр бүлээс бусад аялал зугаалгыг хориглосон байдаг. Мөн гэр бүлээрээ аялж, зугаалахдаа гэр бүлийн гишүүн таваас дээшгүй байна гэж заасан. Гэтэл Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн харьяа “Найман шарга” амралтын газар хууль бусаар амрагчид авсан нь энэ мэт гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлд дэмжлэг үзүүлжээ.