KFC ТҮРГЭН ХООЛНЫ ГАЗРЫН АЖИЛТАН ҮЙЛЧЛҮҮЛЖ БАЙСАН ХҮҮХДИЙГ ЗОДОЖ ТАНХАЙРСАН ХЭРЭГ ГАРЧЭЭ

Тодруулбал: Гуравдугаар сарын 26-ны  өдөр KFC түргэн хоолны газрын ажилтан, тус газраар үйлчлүүлж байсан хүүхдүүдийг зодож танхайрсан хэрэг гарчээ. 

Хан-Уул дүүрэг дэх 15-р хороонд байрлах Хоум Плаза салбарын КFC түргэн хоолны газраар өнгөрсөн амралтын өдөр 15.00-15.30 цагийн хооронд өсвөр насны дөрвөн хүүхэд үйлчлүүлэх үед болсон явдал бөгөөд хүүхдүүд хоорондоо ярилцаж инээхэд өөрийг нь шооллоо хэмээн бодсоноос тус газрын ажилтан хүүхдүүдийг цохиж, утсыг нь шидэх зэргээр танхайрчээ. Уг асуудлаар хохирогч хүүхдийн асран хамгаалагч цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байна.

KFC түргэн хоолны газар нь хоолны чанарын асуудал болоод ажилтнуудын ёс зүйгүй харилцааны тал дээр удаа дараа асуудал үүсгэж, хохирсон иргэд ч цөөнгүйгардаг. Тухайлбал өмнө нь энэ салбараар үйлчлүүлсэн иргэд хоолны хордлого болж, ХӨСҮТ-д эмчлүүлсэн талаар баримтууд ч  мөн байгаа.

Энэ мэт асуудлууд нь хэсэг хугацааны дараа мартагдаж, улмаар дарагдаж  үлддэг нь KFC гэх дархлагдсан газарт хууль үйлчилдэггүй бололтой гэх  хардлага төрүүлж байгаа юм. 


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.