ОЛИМПЫН АВАРГА Н.ТҮВШИНБАЯРЫГ ЦАГДАН ХОРИВ

Улсын начин Э.Энхбатыг зодож хүнд гэмтэл учруулсан олимпын аварга Найдангийн Түвшинбаярыг цагдан хорьжээ.

Хохирогч Э.Энхбатын өмгөөлөгчийн зүгээс түүнийг хорих саналыг прокурорт хүргүүлсэн байна.Ингэснээр Н.Түвшинбаярт авагдсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргажээ.

 Улсын өсөх идэр начин Э.Энхбатын биеийн байдал хүнд Сонгдо эмнэлэгт ухаангүй байдалтай эмчлүүлж байгаа. Уг хэрэгт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг ирэх Баасан гарагт буюу 24-нд ХУД-ийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд товлогдоод байна.

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.