УСНЫ ОСЛООС 11 ХҮНИЙ АМЬ НАСЫГ АВАРЧЭЭ
Онцгой байдлын байгууллагад он гарснаас хойш нийслэлийн 8 дүүрэг, 16 аймгийн 34 суманд усанд живсэн 79 дуудлага бүртгэгдснээс 65 иргэн амиа алдсан харамсалтай тоо баримт байна. Усны ослоос 11 хүний амь насыг аварчээ. Улсын их баяр наадмын өдрүүд буюу энэ сарын 10-15-нд нийслэлийн 2 дүүрэг, 7 аймгийн 10 суманд 24 хүн усанд /том хүн 22, хүүхэд 2/ живж нас барж, хоёр хүнийг аварсан байна. Харин өчигдрийн байдлаар усанд осолдсон хоёр иргэнийг эрэн хайж байгаа аж. Баяр наадмын амралтын өдрүүдэд сүүлийн 5 жилд гэхэд усны ослоор жилд дунджаар 17 хүн амиа алджээ. Усанд живж амиа алдсан шалтгаан нөхцөлийг судлахад усанд сэлэх гэж орох, тээврийн хэрэгсэл, ердийн хөсөг морьтой гол гатлах, хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд орсноос үүдэж байна.