"ТӨРИЙН НУУЦ ГЭХ МЭДЭЭЛЛИЙГ ӨГСӨН САЙД НЬ БОАЖ-ЫН САЙД АСАН Б.БАТ-ЭРДЭНЭ" ГЭЖ Н.ӨНӨРЦЭЦЭГИЙН ДҮҮ МЭДЭГДЛЭЭ

Zarig.mn сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэгт 4 жил 9 сарын хорих ялыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс оногдуулаад буй. Тодруулбал, түүнд Эрүүгийн хуулийн 13.11 дүгээр зүйлийн 2.1 /Хувь хүний нууцыг задруулах/, 13.14 дүгээр зүйлийн 1 /Худал мэдээлэл тараах/, 18.3 дугаар зүйлийн 1 /Татвар төлөхөөс зайлсхийх/, 18.6 дугаар зүйлийн 1 /Мөнгө угаах/, 19.11 дүгээр зүйлийн 1 /Төрийн нууцыг хууль бусаар олж авах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байдаг.

Харин Н.Өнөрцэцэгийн гэр бүлийнхэн өнөөдөр /2024.07.23/ мэдээлэл хийх үеэрээ Төрийн нууц гэх мэдээллийг өгсөн бол одоогийн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ гэж мэдэгдлээ. 

 Н.Өнөрцэцэгийн дүү, "Төрийн нууцтай холбоотой гэж яриад байгаа боловч өгсөн сайд нь хэн бэ гэдгийг хүмүүс мэдэхийг хүсэж байгаа. Энэ бол угаасаа сэтгүүлчид ихэнх нь мэдэж байгаа. Мөн хүмүүс твиттер фейсбүүкээр яриад байгаа. Би одоо тэр хүнийг нь хэлье гэж бодож байна. Тэр хүн бол Байгаль орчны сайд Б.Бат-Эрдэнэ гэж хүн. Одоо УИХ-ын гишүүн болсон. Төрийн нууц гэдэг бол энгийн сэтгүүлчид хийсээд очдог зүйл биш. Яагаад төрийн нууцыг хадгалж байх ёстой хүн нь төрийн нууцаа сэтгүүлчид дамжуулаад яагаад өөрөө ялаас цэвэр мултраад, яагаад манай эгч ялтан болоод байж байгаа юм бэ” гэсэн юм.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.