БАГА НАСНЫ ХОЁР ХҮҮХЭД МОРИНООС УНАЖ АМИА АЛДЛАА

Үндэсний их баяр наадам тохиох гэж буйтай холбогдуулан аймаг, сумдуудад хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаа шил шилээ даран зохион байгуулагдаж байна. Хурдан морь унах нь хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр гэж заасан байдаг ч энэ асуудлыг зохицуулах хууль эрхзүйн орчин хомс. Өнгөрөгч долоо хоногт бага насны хоёр хүүхэд мориноос унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. 

ЦЕГ-аас тодруулахад: 

Өвөрхангай аймагт зургадугаар сарын 19-ний өдөр зургаан настай эрэгтэй хүүхэд ахуйн хүрээнд мориноос унаж нас барсан. Мөн зургаадугаар сарын 23-нд Хэнтий аймагт сунгааны үеэр найман настай эрэгтэй хүүхэд мориноос унаж нас барсан хэрэг гарсан. 

Зургаан настай хүү эмчлэгдэж байх үедээ нас барсан. Нөгөө нь эмнэлгийн тусламж авч чадаагүй нас барсан. Шалгалтын ажил үргэлжилж байна гэв.

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.