25 April 2020
10 mins read
159k Views
Яармагийн зам дээр тавьсан нэгдүгээр эгнээний хашлагыг чөлөөлөхөөр болов Тэрбээр " Яармагийн зам дээр нэгдүгээр эгнээний хашлагыг нэг сарын хугацаатай тавьсан . Нисэхээс Яармагийн гүүр хүртэл 6.6 км , нийт 10 автобусны буудал байдаг . Тус зам дээрх нэгдүгээр эгнээний хашлагатай холбоотой 12 осол , долоон удаагийн гэрлийн шон мөргөсөн , ногоон байгууламж дээр явсан гэх мэт зөрчил гарсан . Тиймээс аюулгүй байдлыг хангах зорилгоор шаардлагагүй хэсгүүдэд тавьсан нэгдүгээр эгнээний зарим хашлагыг чөлөөлнө . Гэхдээ шаардлагатай хэсэг дээрх хашлагыг үлдээхээр болсон . Жишээ нь : А втобусны буудал , сургуулийн орчин гэх мэт . Мөн том машины эргэх хөдөлгөөнд саад учруулах хэсгийн хашлагыг авна . Энэхүү хашлага нь 900 гаруй сая төгрөгийн төсөвт өртөгтэй . Жолоочид замын хөдөлгөөнд оролцохдоо соёлтой байж , нэгдүгээр эгнээгээр зорчихгүй байхыг анхаарах хэрэгтэй . Ирэх жилээс замын хөдөлгөөнийг хянах камеруудыг байршуулна . Яармагийн зам дээр 3,800 гаруй метр хашлага хийсэн . Үүнээс өнөөдрийн байдлаар 2,000 метрийн урттай хашлага байгаа . Үүнийг тодорхой газруудад байршуулна . Гэхдээ чөлөөлж буй хашлагыг хэрэгтэй үед нь ашиглахаар нөөцөлнө . Харин эвдэрсэн хашлагаас ашиглагдах боломжгүйг актлах болно " хэмээн ярилаа .