“ШИНЭСЭГЭ МЕД” КОМПАНИ СОЛОНГОСЫН ЭМЧИЛГЭЭГ МОНГОЛЧУУДАД ОЙРТУУЛЛАА

“Шинэсэгэ мед” компани нийгмийн хариуцлагын хүрээнд ашгийн бус   "Шинэсэгэ Мед олон улсын эрүүл мэндийн төвийг байгуулан иргэдэд үйлчилж эхлэжээ.

Тус олон улсын эрүүл мэндийн төв нь ийнхүү  Монголд байгуулагдсанаараа БНСУ-ын эмнэлэгүүдээс эрүүл мэндийн бүх төрлийн үйлчилгээ авах хүсэлтэй Монголчуудыг хүлээн авч цогц үйлчилгээг үзүүлж байна. 

“Шинэсэгэ мед”  төв нь Солонгос улсын тэргүүлэх зэрэглэлийн 15-н эмнэлэгтэй хамтран ажиллаж , тус эмнэлэгүүдээр үйлчлүүлэхэд зуучилж нарийн мэргэшсэн эмч, төрөлжсөн клиникүүдээс үйлчилгээ авах боломжийг  иргэдэд олгож , хилийн чанадын эмчилгээг эх орондоо , иргэддээ ойртуулжээ.

Манай улсын хувьд эргэлзээтэй оношолгоо гарах нь элбэг. Гэвч энэ тохиолдолд нарийн мэргэжлийн эмчээс баталгаажуулах оношилгоо, зөвлөмж авах боломжтой. Мөн короновирусын улмаас БНСУ-ыг  зорьж очих боломжгүй иргэдэд зориулсан онлайн зөвлөгөө , эмчилгээг ч солонгосын нарийн мэргэжлийн эмч нараас авах боломжийг бүрдүүлжээ. 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.