15-19 НАСНЫ ОХИДЫН ЖИРЭМСЭН ҮЕИЙН ХҮНДРЭЛ БОЛОН ТӨРӨХ ҮЕИЙН ЭНДЭГДЭЛ НЬ НАС БАРАЛТЫГ ТЭРГҮҮЛЖ БАЙНА

Мэргэжлийн хүмүүсийн хэллэгээр 20 наснаас өмнөх төрөлтийг өсвөр насны охидын төрөлт гэдэг. 2019 оны байдлаар манай улсад 15485 эх үр хөндүүлсэн байна. Жирэмсэн 100 эмэгтэй тутмын 4-5 нь өсвөр насны охид мөн үр хөндүүлж байгаа 100 эмэгтэйн тав нь өсвөр насныхан байна. 

Монгол улсад жилдээ 80 мянга орчим төрөлт бүртгэгддэгээс таван хувийг нь өсвөр насны охидын жирэмслэлт, төрөлт эзэлж байна. 

Өсвөр үеийн жирэмслэлт буюу 15-19 насны жирэмслэлт сүүлийн арваад жилд тогтвортой таван хувьтай байгаа нь жилд 4000 орчим өсвөр насны охид төрж байгаа гэх үзүүлэлтийг гаргажээ. Өсвөр насны жирэмслэлт, үр хөндөлт нь цаашлаад амь насаа алдах хүртэл эрсдэлтэй юм. 

НЭМҮТ-ийн нөхөн үржихүй хариуцсан мэргэжилтэн С.Гэрэлмаа "ДЭМБ-ын мэдээллээр бага болон дундаж орлоготой улс оронд 15-19 насны охидын жирэмсэн үеийн хүндрэл болон төрөх үеийн эндэгдэл нь нас баралтыг тэргүүлж байна. Бие махбодын талаас 20-оос доош насны охид жирэмсэн үедээ манас таталт болон манас таталтын урьтал байдлаар хүндрэх, цус багадалтад орох, дутуу төрөх, бага жинтэй хүүхэд төрүүлэх зэрэг хүндрэл үүсдэг талаар мэдээлжээ.

Өсвөр насандаа жирэмслэх, үр хөндүүлэх, амаржих нь эрүүл мэнд, аминд халтай. Иймд жирэмслэлтээс сэргийлэхийн тулд эрүүл мэндийн хичээлээр нь дамжуулан боловсрол олгохоос гадна жирэмслэлтээс хамгаалах олон аргыг хэрэглэх шаардлагатай юм.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.