“ЭКО КОНСТРАКШН” ХХК-ИЙН ХАМААРАЛ БҮХИЙ КОМПАНИ ДАРХАН ЦААЗАТ ГАЗАРТ ХУУЛЬ БУСААР БАРИЛГА БАРЬЖ БАЙНА

Авилгатай тэмцэх газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам зэрэг холбогдох газраас жил гаруйн хугацаанд Богдхан уулын дархан цаазат газар шалгалт хийгээд хууль бусаар газар олгогдсон, ашиг сонирхлын зөрчилтэй, мөн газрын төлбөр төлөөгүй 602 газрыг цуцалсан байна.Гэтэл Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсангийн аман дахь нэгэн газрын зөвшөөрлийг цуцалсан ч барилгын ажил явуулахаар уулыг ухаж, газар шорооны ажил хийсээр байна.Тус газар нь “Эко констракшн” ХХК-ийн хамаарал бүхий “Цогт идэр” ХХК-ийнх юм байна.

НМХГ-аас энэ газарт үйл ажиллагаа явуулахыг хориглоод лацадсан. Гэсэн ч газар шорооны ажил зогсохгүй үргэлжилсээр байгаа. Ойролцоогоор арав гаруй метрийн гүнтэй газар хоёрыг ухсан. Иргэний гарааш, 0,7га газрыг хууль бус гээд хураагаад авдаг. Эрх мэдэлтэй хүмүүст хууль үйлчлэхгүй байна. Энэ мэтчилэн хүчингүй болсон газруудад цэцэрлэгт хүрээлэн барих саналыг дэвшүүлж байна.






Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.