Ц.ОЮУНГЭРЭЛ: ХОТЫН ДАРГЫН ЗАХИРАМЖААР ТУУЛ ГОЛЫН ҮЕРИЙН ДАЛАНГ НУРААЖ БАЙНА

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл Нийслэлийн Засаг Даргын захирамжаар Туул голын үерийн хамгаалалтын даланг нурааж байгаа талаар мэдээлэл хийлээ.Тэрээр энэ асуудлаар шүүхэд гомдол гаргаж байгаа юм байна.Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын захирамжаар, Даймонд Роад ХХК-ийн гүйцэтгэлтэйгээр, туул голын араар зам тавихын тулд нийслэлчүүдийн аюулгүй амьдрах эрхийг зөрчиж даланг нурааж байгаа нь хууль бус үйлдэл гэдгийг мэдэгдлээ.

2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр С.Амарсайханы 425 тоот тушаалаар Хан Хилсс гэх хотхоноос Зайсангийн гүүр хүртэл зам тавихаар болсон байна. Энэ замын трассыг батлахдаа үерийн даланг оролцуулсан байна. Үерийн даланг зам болгоно гэдэг бол асар аюултай шийдэл.

Гэтэл энэ авто замыг 4,5 тэрбумын төсөвт өртөгаар хийсэн гэрээ нь авто зам барина гэсэн л гэрээ бий. Тиймээс далантай холбоотой ямар ч гэрээ байхгүй байтал сая гаруй иргэний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж, үер болох үед иргэдийн амь нас аюулгүй орчинд заналхийллээ хэмээн мэдээллээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.