КОВИД НЭГЭНТ ХЯНАЛТАА АЛДЧИХААД БАЙХАД 20Н САЯ ТӨГРӨГ ЗАРЦУУЛЖ ИРГЭДИЙГ ХЯНАХ УУ
“КОВИД-19” вирусийн халдвар авсан иргэдийг GPS суурилуулсан бугуйвчаар хянах ажлыг Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газар Улсын онцгой комисстой хамтарч хийхээр болсон. Тэгвэл ХХТГ-аас “Сим” ХХК-тай энэ агуулгаар 20 сая төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулж төлбөрийг төлжээ. Гэвч энэ цаг үед ковид нэгэнт хяналтаа алдсан гэж хэлж болохуйц байхад энэ мэт үрэглгэн зардал хэнд ашигтай байна вэ. Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газар өнгөрсөн 2020 оны арванхоёрдугаар сард “Сим” ХХК УОК-оос бэлдэж өгсөн серверүүдэд программ хангамж суурилуулах УОК-оос томилсон мэргэжилтнүүдэд программ хангамжийн ашиглалтын сургалт хийх Гэрийн хяналтад байгаа иргэдийн гар утсанд GPS суурилуулах, бүртгэх, мэдээлэл оруулах Халдвар авсан иргэдийг GPS бугуйвчаар хангах, төхөөрөмжид тохиргоо хийх, бүртгэх, мэдээлэл оруулах зэрэг ажлуудыг гүйцэтгэхээр болсон байдаг.Гэсэн хэдий ч тус гэрээ ажил хэрэг болж амьдрал дээр хэрэгжилгүй байсаар өнөө цагт буюу өнгөрсөн 9-р сард л гэрээний төлбөр нь төлөгдсөн байгаа юм.Энэ нь жил орчим хугацааны дараа буюу ийнхүү өнгөрсөн сарын 10-нд гэрээний дугаарыг бичээд 20 сая төгрөг шилжүүлсэн баримт үлдээжээ.Өөрөөр хэлбэл өнгөрсөн оны арванхоёрдугаар сард гэрээ хийгдсэн боловч төлбөр нь саяхан шилжсэн нь хардлага төрүүлсэн асуудал болж байна. Учир нь өнөөдрийг хүртэл УОК-оос халдвар авсан иргэдийг GPS-ээр хянах шийдвэр эцэслэн гаргаагүй байгаа. Харин халдвар нэгэнт хяналтаа алдсан гэж дүгнэж болохуйц энэ цаг үед GPS-ийн санаачилгаа хэрэгжүүлэхээр зэхэж мөнгө төлбөрөө шилжүүлсэн байгаа бол энэ асуудал нь ажил хэрэг гэхээсээ илүүтэй ашиг нөгөөтэйгүүр төсвийн мөнгийг үргүй зарлагдаж буй ажил болж байгаа юм.