АЛБАН ЖУРМЫН ДААТГАЛЫН МӨНГИЙГ Т.АЮУРСАЙХАНЫ САНААЧИЛСАН ТӨСЛӨӨР ТӨР АВЧИХВАЛ АЛГА БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ, БАС АВЛИГА ХЭЭЛ ХАХУУЛЬ ЦЭЦЭГЛЭНЭ

УИХ-ын Дэд дарга Т.Аюурсайхан тэргүүтэй 20 гишүүний санаачилсан Жолоочийн даатгалын тухай хуулийн төслийг  өнгөрөгч долоо хоногт Эдийн засгийн байнгын хороо хэлэлцэж, олонх нь дэмжжээ. Удахгүй УИХ-аар орж ирэнгүүт МАН-ын 62 хүчээ нэгтгээд хүчиндэх нь тодорхой.

Албан журмын даатгалын мөнгийг Т.Аюурсайханы санаачилсан төслөөр төр авчихвал ахиад хэн нэгэн албан тушаалтны ах дүү, хамаатан садны “хоол” болно. Алга болох эрсдэлтэй, бас авлига хээл хахуулиар асуудлаа ярьдаг, шийддэг болж магадгүй. Хэзээ байтлаа Монголын төрийн ажил авлига, арын хаалгагүй, хүнд сурталгүй хөнгөн шуурхай явагдаж байлаа. Албан журмын даатгалаар хохирлоо барагдуулах гэж төрийн албан хаагчдыг царайчилж, өмнө нь бөхөлзөхөд хүрнэ.  Ар өврийн хаалгатай нэг нь арай өндөр нөхөн төлбөр авдаг болно. Т.Аюурсайханы ах дүү нар ажил албатай ч  болно.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.