МОНГОЛЫН ШҮҮХ ЭРХ МЭДЭЛТНИЙ ТАЛД ШИЙДВЭР ГАРГАЖ , ИРГЭДИЙН ЭРХ АШГИЙГ УЛАНДАА ГИШГЭВ !

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Энканто хотхонд үйл ажиллагаа явуулдаг “Оргил” худалдааны төвийн өмнөх авто зогсоолын газрыг чөлөөлөх шийдвэр гаргасан байв. “Камдер” ХХК-ийн эзэмшилд байдаг “Оргил” худалдааны төвийн өмнөх 584 ам метр бүхий зогсоолоос тус компанийн эзэмшилд хамааралгүй газрыг чөлөөлүүлэх нэхэмжлэл ийнхүү анхан шатны шүүх дээр ард иргэдийн эрх ашигт нийцсэн шийд гараад байтал Нийслэлийн Засаг даргын төлөөлөгч болон Оргил худалдааны төв давж заалджээ.

Нийслэлчүүдийнхээ эсрэг гаргасан гомдлын дагуу давж заалдах шатны шүүх маргааныг тэдний талд шийдэж, “Газар чөлөөл” гэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгов.Иймд иргэдийн эрх ашгийг хөндсөн , өөрийн эзэмшлийн бус газарт авто зогсоол барьж ард иргэдийг авто зэм дээгүүр зорчуулах эрсдэл үүсгэсэн асуудал ахин дээд шүүхэд хэлэлцэгдэхээр болж байна.Тус газар нь иргэдийг хэр аюул осолд ойртуулсныг дараах сурвалжлагаас хүлээн авна уу 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.