УЛИРАЛ ЗӨРҮҮЛЖ “ШОУДДАГ” УИХ-ЫН ГИШҮҮД !

Дарханы замыг хар толгойгоороо хариуцахаар болсон гурав дөрвөн салбарын сайд өнгөрсөн хугацаанд ээлж дарааллан солигдсон ч өнөөх замын ажил урагшлаагүй хэвээр.  Дарханы замд цаг хугацаа , шатахуунаа зарж үрж эд хөрөнгө , амь насаа эрсдэлд оруулсан иргэдийн тоо л илтэд өссөн үзүүлэлттэй байгаа.

Энэ замд сүүлийн үед УИХ-ын гишүүн Г.Дамдинням анхаарал хандуулах болж , УИХ дах ажлын хэсгийг нэгээр нэмэгдүүллээ. “Дараа жил ашиглалтад орно” гээд дараа жил нь энэ үгээ давтаж суудаг албан тушаалтнуудын дэргэд ажлын хэсэг ч болтугай байгуулсан нь магтууштай ч цаг үеэ мэдэрч ажиллаж чадаагүйг нь харахад муулууштай.

Дархан-Улаанбаатарын зам барих ажлыг эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавих, тодорхой асуудлаар үүрэг, чиглэл өгөх үүрэгтэй ажлын хэсэг байгуулагдаж , ахлагчаар нь Г.Дамдинням томилогдож гишүүнээр Ж.Батжаргал, Д.Батлут, Б.Баттөмөр, Ч.Ундармаа нарын УИХ-ын гишүүд багтав.

Гэвч тэдний ажил бодит үр дүн үзүүлэх эсэх нь үнэхээр эргэлзээтэй бөгөөд сэрүүний улирал эхлэнгүүт замын ажилд санаа тавих болсон нь эгдүүцэл төрүүлэм. Халуун зунаар чимээгүй байсан гишүүд ийнхүү “Ашгүй өвөл боллоо” гэсэн шиг ажлын хэсэг байгуулж байх жишээтэй. Өвөл үүрэг өглөө гээд замын ажил хийгдэхгүй бөгөөд боломжгүй , өөрсдийнх нь л хийж чадах ажил улирал зөрүүлж “шоудах” учраас ингэж тооцолсон бололтой.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.