МОНГОЛД БАРИГДАЖ БУЙ ШИНЭ ТӨМӨР ЗАМ МОНГОЛД АШИГ ӨГЧ ЧАДАХГҮЙ …

2010 оны зургадугаар сарын 24-ний өдөр УИХ-ын 32 дугаар тогтоолоор Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг ба­талсан. Уг тогтоолын дагуу ойролцоогоор 5683.5 км төмөр замын суурь бүтцийг гурван үе шаттайгаар шинээр барихаар төлөвлөсөн. Харамсалтай нь, өнөөдөр ч Монголд баригдаж буй шинэ төмөр зам Монголд ашиг өгч чадахааргүй байгаа. 

Яагаад гэвэл урагшаа өргөн царигтай төмөр зам тавих нь Монголд ямар ч ашиггүй, эсрэгээрээ нүүрсээ буулгах, ачих гээд эдийн засаг, экологийн хувьд хохиролтой.Гэвч Монголоос нүүрс авах ганц худалдан авагч нь Хятад. 

4000 километр төмөр замаар тарифын хөнгөлөлт үзүүлэн, Владивостокоор нүүрсээ гаргах боломж олгосон нь Оросуудын заль.Учир нь Увсаас Дорнод хүртэл хонио туугаад, Улаанбаатарт зарах үнээр өгвөл алдагдалд орохоо захын тэнэг ч тооцоолж мэднэ. 

УИХ 2014 онд “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” 64 дүгээр тогтоолд урагшаа нарийн, хойшоо өргөн царигтай төмөр зам барихаар хуульчилсан. Үүнийг Үндсэн хуулийг зөрчсөн гэж Цэц нууцаар шийдвэрлэсэн тухай хэвлэлүүд хэлэх болсноос харвал Халтмаагийн хүү Ерөнхийлөгч болсны дараа энэ асуудал шийдэгдсэн бололтой.

Зүүнбаян болон Гашуунсухайтын төмөр замыг өргөн царигаар тавьж байгаа.  Хятадын төмөр замын сүлжээтэй холбогдох цэг, өндөр зөрсөн гэх мэдээлэл ч явж байгаа.Харин УИХ дахь бүдүүн бүлгийн хуралдаанаас урагшаа нарийн царигтай төмөр зам барих улс төрийн шийдвэр гаргасан гэх мэдээллээс харвал Гашуунсухайтын төмөр замын царигийг хуулах эсэх нь цаг хугацааны асуудал бололтой.

Гэвч ядаж л бид нарийн царигтай төмөр зам бол далайд гарцгүй Монгол Улсад “Хөл” байсныг олон боломж, орох орлогоо алдан байж ойлголоо. Зөвхөн Гашуунсухайтын төмөр замын алдагдсан боломж хамгийн багадаа 10 гаруй тэрбум ам.доллар…

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.