УБТЗ бүх хагас вагоноо нийгмийн хариуцлагатай ачаа тээвэрт гаргажээ

УБТЗ” ХНН өөрийн эзэмшлийн 1773 хагас вагонтой бөгөөд эдгээр вагонуудыг нийгмийн хариуцлагын хүрээнд дулааны цахилгаан станцуудын нүүрс болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын зэсийн баяжмалын тээвэрбарилгын салбарын бүтээн байгуулалтад шаардлагатай түүхий эдийн импортын тээвэрт ашигладаг.

            Жил бүрийн 8 дугаар сараас өвлийн бэлтгэл ажлын хүрээнд дулааны цахилгаан станцуудын нүүрсний нөөцийг нэмэгдүүлэххүйтний улирал эхлэхээс өмнө барилгын салбарын бүтээн байгуулалтад шаардлагатай түүхий эд материалын тээврийг тасралтгүй зохион байгуулах зайлшгүй шаардлага үүсдэг бөгөөд хагас вагоны тээврийн захиалга тасралтгүй өсөн нэмэгдэж байгаагаас “УБТЗ” ХНН нийт захиалгын 70 гаруй хувийг л хангаж чадаж байнаДээрх тээвэрлэлтээс гадна дотоодын бусад  иргэдаж ахуйн нэгжүүдийн ачилтын захиалгыг  хагас вагоноор хангаж хүрэлцэхгүй байгаа бөгөөд эдгээрийг бүрэн хангажзохион байгуулахад 2500 гаруй хагас вагон шаардлагатай

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд “УБТЗ” ХНН-ээс гадна хувийн эзэмшлийн болон түрээсээр ашигладаг 15 байгууллагын нийт 4890 хагас вагон тээвэрлэлт хийж байгаа бөгөөд эдгээр вагоны 99 хувь нь экспортын нүүрстөмрийн хүдэржонш зэрэг ачаа тээвэрлэж байна.

Эдгээр байгууллагааж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өөрийн эзэмшлийн вагонуудын 20-30 хувийг дулааны цахилгаан станцуудын нүүрсний тээврийг зохион байгуулахад оролцуулахыг уриалж байна гэж УБТЗ-аас мэдээллээ.

                                 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.