400 ОРЧИМ САЯЫН ҮНЭТЭЙ ЦОО ШИНЭ ГЭГДЭХ НОГООН АВТОБУС НЬ ЗАСАЖ, ЯНЗАЛСАН ХУУЧИН АВТОБУС БАЙЖЭЭ

Нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийхээр болж 2022,2023 онд нийт 224 шинэ автобусыг үйлчилгээнд гаргасан.

Харин хоёрдугаар ээлжийн 80 автобус 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатарт орж ирсэн бөгөөд тус автобус нь БНСУ-ын Young An корпорацын ZYLE Daewoo Bus компанид үйлдвэрлэдэг, 2023 оны шинэ загвар болох Евро-5 стандартынх хэмээн Зорчигч тээврийн нэтгэлээс мэдээлж байв.

Гэвч 2023 оны цоо шинэ гэгдэх уг автобус нь засаж, янзалсан хуучин автобус байжээ.

Тодруулбал, автобусны хэд хэдэн хэсэг халцарч, будаг нь хуурсан. Хуучирч, элэгдсэн хэсгийг дээрээс нь будсан. арлын дугаарыг гагинаж, дугаарыг нь илүү гаргаж цохьсон болон тоо нь бүдэг байгаа нь хуучин автобус гэдгийг илтгэнэ.

Хамгийн гол нь энэхүү ногоон автобусны арлын дугаарыг хөөж үзэхэд 30 жилийн өмнөх зорчигч тээврийн автобус байна.

Харин албаныхны  хэлж буйгаар Монголд орж ирсэн ногоон автобуснууд бүх эд анги нь БНСУ-ын DAEWOO үйлдвэрийнх. Угсралт нь Вьетнам улсад хийгдсэн. Шинэ автобус гэдгийг нь батлах бүхий л бичиг баримт, хуулга бүрэн. 2009 онд үйлдвэрлэгдэж Монголд парк шинэчлэлтээр ирж байсан автобуснуудтай харьцуулахад энэ удаагийн автобуснууд лед гэрэлтэй" хэмээн тайлбарлав. Захиалгаар 600 ширхэгийг оруулж ирэх ав автобусны нэг бүрийн үнэ 400 орчим сая төгрөг юм.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.