Б.ЧОЙЖИЛСҮРЭНГИЙН БАРЬСАН ХОТХОН, ХОРООЛОЛ БҮРТ ОХИН НЬ “ОRESH” СУПЕРМАРКЕТАА НЭЭДЭГ АЖ

Б.Чойжилсүрэнгийн охин Ч.Заяа, хүргэн Дашцэрэнгийн Галмандах нар “Рэссол констракшн” ХХК-ийг эзэмшдэг. Ч.Заяа, Д.Галмандах нар “Рэссол констракшн” ХХК-иараа “ОResh” гэх супермаркетыг аав Б.Чойжилсүрэнгийнхээ барьсан хотхон, хорооллуудад салбарлуулан сүлжээгээр ажиллуулдаг аж. 

Б.Чойжилсүрэнгийн барьсан хотхон, хорооллууд : 

Энхтайваны гүүрээр урагш давахад л түүний тансаг зэрэглэлийн “КН” апартмент угтана. 

Цаашаа залгаад “Хаан банк”-ны төв оффис буюу 25 давхар “КВ tower” гэх шилэн барилга, хажууханд нь байх “Наадам центр” гэх худалдаа, үйлчилгээний төв, чанх урд нь байх 780 айлын “Цэнгэлдэх” хотхон бүгд Б.Чойжилсүрэнгийнх. Ингээд болоогүй, Энхтайваны гүүрний баруун хойд үзүүрт “Наран тауэр” гэх 132 айлын хотхон бий, Энхтайваны гүүрний баруун урд үзүүрт “Энхтайван” гэх 160 айлын хотхон бий, аль аль нь түүнийх. Цаашилбал, “Төв цэнгэлдэх”-ийг тойрсон “Рапид харш” хороолол, “Академи” хотхон, “Хүннү 2222” хотхон, “Хүннү плас” хотхон, “Хүннү стандарт” хотхон гээд бүгд түүнийх. Товчхондоо, Энхтайваны гүүр, Төв цэнгэлдэх орчим Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн “Эзэнт улс” болчихсон аж. 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.