Д.СУМЪЯАБАЗАР: СЭЛБЭ ГОЛЫН АЙ САВЫГ ХААЖ БАРЬСАН БАРИЛГА БАЙГУУЛАМЖУУДЫГ НУРААХ ШИЙДВЭР ГАРГАНА

Сэлбэ голын далан дахин сэтэрч үерийн ус орон сууцууд болон өнөө өглөө Улаанбаатар буянгийн зүүн талын авто зам руу  урсан орлоо. Алба хаагчид үерийн даланг хүчитгэхээр ажиллаж байна.  
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар "Сэлбэ голын ай савыг хааж барьсан барилга байгууламжуудыг нураах шийдвэр гаргана. Сэлбэ голын дагуух урсцыг хааж байгаа гүүрүүдийг Алтай хотхоноос эхлэн нурааж байна" хэмээв.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.