25 April 2020
10 mins read
159k Views
Тэнгэр тайлал бөөгийн холбооны сэтгэл зүрх нийлсэн залуучууд 5 дах жилдээ олон түмнийхээ төлөө Өлзийт Хайрхандаа цуглаж тахилга хийлээ.Цэвэр агаарт үндэснийхээ хувцастай иргэд өв уламжлалаа бахдан омогшсон нэгэн өдөр болж өнгөрлөө.Цугласан түмэн уул хангайдаа өргөх өргөлийн идээ, будаагаа авчран хараад суух биш өөрсдийн биеэр бүх зүйлдээ гар бие оролцдогоороо онцлог юм. Бөөгийн зан заншлаа сэргээж тэнгэр үзэлт түмэндээ жилийн заслыг нь үнэ төлбөргүйгээр хийж өгдөг. Жил болгон энэхүү зан үйлээ явуулдаг бөгөөд эх болсон газар нутгийнхаа зан заншил өв уламжлал, хүн байгальтайгаа хүйн холбоотойг түмэн олондоо таниулж яваа. Мод тарья, Хоггүй монгол аян, Хавар Намрын тахилга, уул овооны тахилга мөн зовж зүдэрсэн нэгний зам мөрийг тэгшилж сэтгэлд нь гэгээ нэмдэг “Тайлал” нэвтрүүлэг зэрэг олон ажлыг гар нийлэн нэгдэн хийдэг монголын сайхан ирээдүйг босголцож яваа энгийн хирнээ эгэлгүй залуус юм. Тун удахгүй 5.22-нд томоохон хэмжээний тахилга хийхээр бэлтгэл ажилдаа ороод байна.Оролцохыг хүссэн хүн бүхэнд нээлттэй.